“СӨХ-ны гүйцэтгэх захирлын нэг өдөр” №3

Сууц Өмчлөгчдийн Холбооны гүйцэтгэх захирлын ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахын тулд ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Ургах Наран Хорооллын “Төр Хурах” СӨХ-ны гүйцэтгэх захирал Э.Мөнхтуяагийн ажилтай танилцсан тэмдэглэлээр хүргэж байна.

“СӨХ-ны гүйцэтгэх захирлын нэг өдөр” №2 нэвтрүүлэг

Сууц Өмчлөгчдийн Холбооны гүйцэтгэх захирлын ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахын тулд ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Хайрхан СӨХ-ны гүйцэтгэх захирал Н.Галбадрахын ажилтай танилцсан тэмдэглэлээр хүргэж байна.

 

“СӨХ ЛИГ-2021” Спортын 5 төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвөөс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй Сууц Өмчлөгчдийн Холбоодын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын 5 төрөлт тэмцээнийг 2021 оны 12 дугаар сарын 17,18-ны өдрүүдийн баасан, бямба гарагт Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн Спорт зааланд зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцэээний гол зорилго нь СӨХ-дын нөхөрсөг хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ хамгаалах, бие бялдараа чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд чиглэгдсэн.

Уг тэмцээн спортын 5 төрлөөр /сагс, волейбол, шатар, теннис, ширээний шаагайн наадгай/ 4 бүсийн 500 гаруй Сууц Өмчлөгчдийн Холбоодын төлөөлөл 28 багийн 200 тамирчид оролцож өөрсдийн авхаалж, самбаа, хурд хүч, авьяас чадвараа дайчлан өрсөлдлөө.

Энэхүү тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-д Нийслэлийн Баянзүрх дүүргээс сонгогдсон эрхэм гишүүн Э.Бат-Амгалан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан  хамгаалах яамны сайд Гүрсэдийн Сайханбаяр, Батлан  хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан, Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын газрын удирлагуудын төлөөлөл, Нийслэл, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хороодын засаг дарга нар болон холбогдох албаны хүмүүс, мөн Хөгжлийн төвтэй хамтран ажилладаг хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл нийт 250 гаруй хүн оролцлоо.

 

 

“СӨХ ЛИГ-2021” тэмцээнийг халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу чанд баримталсаны үндсэн дээр вакцины III тунд хамрагдсан тамирчдыг хамруулж, үзэгчгүйгээр зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байгаа гэдгийг албаны холбогдох хүмүүс цохон тэмдэглэж байв.

 

“СӨХ-ны гүйцэтгэх захирлын нэг өдөр”

Сууц Өмчлөгчдийн Холбооны гүйцэтгэх захирлын ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахын тулд ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Консул Дэнж СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Баяр-Эрдэнийн ажилтай танилцсан тэмдэглэлээр хүргэж байна.

Эрүүл мэндийн үзлэг

Иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна.

Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн санаачлагаар 2021 оны 08 дугаар сарын турш дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Сууц Өмчлөгчдийн Холбооны ажилчид болон хорооны оршин суугчдын дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж байна.

Энэхүү ажилд  “Өнөр-Үжин” эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг, харъяа хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, албан хаагчид дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Тус үйл ажиллагаанд одоогийн байдлаар 11 хорооны 1000 гаруй иргэд хамрагдаад байна.

Эрүүл мэндийн үзлэг

Энэ удаагийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг нь дараах багцтай. Үүнд:

  • тухайн иргэний нас, биеийн онцлогт тохирсон ерөнхий үзлэг,
  • дотрын эхо оношлогоо,
  • цусны шинжилгээ,
  • хавдрын эрт илрүүлэг хийгдэж байна.

Эрүүл мэндийн үзлэг

Эрүүл мэндийн үзлэг тусламж үйлчилгээнд байнга хамрагддаггүй өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Сууц Өмчлөгчдийн Холбоонд ажилладаг, оршин суух харъяалалгүй ажилтнуудыг бүрэн хамруулах зорилт тавин ажиллаж байна.

.Эрүүл мэндийн үзлэг

Баянзүрх дүүргийн Зүүн бүсийн  9, 11, 12, 23, 28 дугаар хороодод ажиллаа.

Баянзүрх дүүүргийн Хөгжлийн төвийн ажлын хэсэг 2020 онд төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын төслүүд дээр хяналт тавьж, зөрчил байгаа эсэхийг шалган тогтоох чиглэлийн хүрээнд Баянзүрх дүүргийн Зүүн бүсийн  9, 11, 12, 23, 28 дугаар хороодод ажиллаа.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дах заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дах заалт, байгууллагын дүрмийн 3.4 дүгээр зүйлийн 3.4.2 дах заалтыг үндэслэн байгуулагдсан Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн ажлын хэсэг төслийн газар дээр  ажиллах явцад дараах зөрчлүүд илэрсэн. Тухайлбал: 11-р хорооны 10-р гудамжны сагсан бөмбөгийн талбай байгуулах төсөл, 12-р хорооны Жанжны гэрийн буйрны тохижилтын төслүүд нь ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хариуцах эзэн байхгүйн улмаас эвдэрч сүйдсэн, тоногдсон байдалтай байна.

Мөн 9-р хорооны цогцолбороос хойш хадтай зам тохижуулах төсөл, 23-р хорооны Улиастай гол дээгүүр явган хүний гүүр барих, голын эргийг тохижуулах төсөл, Улиастай голын гүүрний засвар, далангийн байгууламж хийх төсөл зэрэг нь газар зүйн онцлог, байгаль цаг уурын нөхцлийг тооцож чадаагүй, оновчтой төлөвлөлт, шаардлагатай судалгааг хийгээгүйн улмаас их хэмжээгээр эвдэрч, сүйдэн цаашид ашиглахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.

Харин 12-р хорооны 4-р хэсгийн жишиг нарийн гудамжны төсөл нь тухайн хэсгийн явганаар зорчих хөл хөдөлгөөн ихтэй, төв зам руу холбосон гудамжинд хийгдсэн оновчтой бүтээн байгуулалт болсон бөгөөд оршин суугчид ч талархалтай хүлээж авсан байна.

Элизабет хотхоны бүх гишүүдийн хурал болж өндөрлөлөө

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Элизабет хотхоны бүх гишүүдийн хуралд “Хайс Прийд” ХХК-ийн төлөөлөл оршин суугчдын хүсэлтээр  тус хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Түвшин оролцож хурлыг нээн хорооны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Хурлыг Монгол улсын “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн хүрээнд  зохион байгуулж, ариутгал халдваргүйжуулалтыг хийж ажилласан.

Тус хуралд оршин суугчид нийтийн эзэмшлийн зам талбай, дундын өмчлөлийн эд хөрөнгөө эзэнжүүлэх, эрхээ хэрэгжүүлж сөх байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж бүх гишүүдийн хурлаар удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг ил тод, нээлттэй байдлаар сонгож бүх гишүүдийн хурал амжилттай болж өндөрлөлөө.

“Оюуны витаминжуулалт” аян амжилттай болж өндөрлөлөө

Нийгмийн хариуцлагын хүрээнд Баянзүрх Дүүргийн Хөгжлийн төв “Илтгэх Индрийн Ирээдүй” ТББ-тай хамтран зохион байгуулсан “Оюуны витаминжуулалт” аянд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын харьяа алба, хэлтсүүд, хороод, иргэд маань идэвхтэй оролцож 1000 гаруй номыг хандивласан.

Хандив өргөсөн алба, хэлтсүүд, хороод, иргэдэд Илтгэх Индрийн Ирээдүй ТББ-аас “ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ТҮГЭЭЕ” сургалтыг зохион байгуулж, энэхүү сургалтад хамрагдсан алба хаагчдын сэтгэгдэл өндөр байлаа.

Мөн хандивласан номыг зорилтот бүлгийн (хүүхдийн хорих анги, асрамжийн газар, эмзэг бүлэг) хүүхдүүдийн оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой болно.

“Оюуны витаминжуулалт” аянд идэвхтэй оролцсон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын харьяа алба хэлтсүүд, хороод иргэд болон “Илтгэх Индрийн Ирээдүй” ТББ-ын хамт олонд талархал илэрхийлж байна.

 

Баянзүрх Дүүргийн Хөгжлийн төвийн алба хаагчдын төлөөлөл хороодод ажиллаж эхэллээ.

Баянзүрх дүүргийн хөгжлийн төвийн газар өмчлөгчдийн холбоо хариуцсан алба 4, 5, 21, 27 дугаар хороодын Засаг дарга болон ажлын албаны ажилтнуудад  Иргэдийн бүлгийн ач холбогдолыг таниулж харилцан мэдээлэл солилцов.

Иргэдийн бүлэг нь Гэр хорооллын дор амьдардаг 8 ба түүнээс дээш өрхүүд өөрсдийн үүсгэл санаачлагаар нэгдэж эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд тодорхой хэмжээний хуримтлалыг бий болгож хамтран ажиллахыг хэлнэ.

Гэр хороололд Иргэдийн бүлэг байгуулагдсанаар нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулан амьдрахад таатай орчиныг өөрсдийн хүчээр бий болгох бүрэн боломжтой. Мөн нийслэл, дүүргээс зарлагдсан төсөл хөтөлбөр, болзолт уралдаануудад оролцон явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, дайрган зам, гэрэлтүүлэг, камержуулалт гэх мэт ажлуудыг өөрсдийн хүчээр хийж байна.

 

Гэр хорооллын өрхүүдэд хэрэгжүүлж болох хогийн савны төсөлд оршин суугч иргэдийн байр суурийг тодорхойлох судалгаа

Энэхүү судалгаа нь нийтийн эзэмшлийн зам талбай болон айл өрхөд хогийн сав байршуулах зорилтот ажлын хүрээнд гэр хорооллын өрхүүдэд хэрэгжүүлж болох хогийн савны загвар дээр иргэд оршин суугчдын саналыг тусгах зорилготой юм.
 Та бүхэн судалгаандаа (энд дарна уу)идэвхитэй оролцоорой.