“СӨХ-ны гүйцэтгэх захирлын нэг өдөр” №2 нэвтрүүлэг

Сууц Өмчлөгчдийн Холбооны гүйцэтгэх захирлын ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахын тулд ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Хайрхан СӨХ-ны гүйцэтгэх захирал Н.Галбадрахын ажилтай танилцсан тэмдэглэлээр хүргэж байна.

 

МЭНДЧИЛГЭЭ

Манай байгууллагын цахим хуудсаар зочилж байгаа эрхэм танд алсын зайнаас алгаа дэлгэн XYII жарны Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж байна.
Хөгжлийн төв нь Баянзүрх дүүргийн оршин суугчдын эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр өөрсдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан иргэдийн нэгдэлийг дэмжих, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, хамтран хөгжүүлэх, хууль тогтоомж дүрэм журмыг хангуулах, иргэдийн эрх, ашгийг тэнцвэртэйгээр хамгаалах зорилготой. Энэ хүрээнд “Сууц өмчлөгчдийн холбоо” /СӨХ/, “Газар өмчлөгчдийн холбоо”/ГӨХ/-той идэвхтэй хамтран ажиллаж байна.
Манай байгууллага 2022 оны ажлын төлөвлөгөөндөө “ХОТЫН СОЁЛ”-ыг өөрсдийн төрөлх дүүргээсээ түүчээлж, амьдран буй орчин нөхцөлөө илүү сайжруулахад оршин суугч, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх замаар хамтран ажиллах зорилтыг тавин ажиллаж байна.
“Хүнийхээ төлөө хамтдаа хөгжлийнхөө төлөө манлайлъя”
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

“СӨХ ЛИГ-2021” Спортын 5 төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвөөс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй Сууц Өмчлөгчдийн Холбоодын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын 5 төрөлт тэмцээнийг 2021 оны 12 дугаар сарын 17,18-ны өдрүүдийн баасан, бямба гарагт Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн Спорт зааланд зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцэээний гол зорилго нь СӨХ-дын нөхөрсөг хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ хамгаалах, бие бялдараа чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд чиглэгдсэн.

Уг тэмцээн спортын 5 төрлөөр /сагс, волейбол, шатар, теннис, ширээний шаагайн наадгай/ 4 бүсийн 500 гаруй Сууц Өмчлөгчдийн Холбоодын төлөөлөл 28 багийн 200 тамирчид оролцож өөрсдийн авхаалж, самбаа, хурд хүч, авьяас чадвараа дайчлан өрсөлдлөө.

Энэхүү тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-д Нийслэлийн Баянзүрх дүүргээс сонгогдсон эрхэм гишүүн Э.Бат-Амгалан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан  хамгаалах яамны сайд Гүрсэдийн Сайханбаяр, Батлан  хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан, Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын газрын удирлагуудын төлөөлөл, Нийслэл, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хороодын засаг дарга нар болон холбогдох албаны хүмүүс, мөн Хөгжлийн төвтэй хамтран ажилладаг хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл нийт 250 гаруй хүн оролцлоо.

 

 

“СӨХ ЛИГ-2021” тэмцээнийг халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу чанд баримталсаны үндсэн дээр вакцины III тунд хамрагдсан тамирчдыг хамруулж, үзэгчгүйгээр зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байгаа гэдгийг албаны холбогдох хүмүүс цохон тэмдэглэж байв.

 

“СӨХ-ны гүйцэтгэх захирлын нэг өдөр”

Сууц Өмчлөгчдийн Холбооны гүйцэтгэх захирлын ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахын тулд ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Консул Дэнж СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Баяр-Эрдэнийн ажилтай танилцсан тэмдэглэлээр хүргэж байна.

2020 ОНД ОНХС-ГЫН ХӨРӨНГӨӨР БЗД-ИЙН 18 ДУГААР ХОРООНД ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД

2020 онд ОНХС-гийн хөрөнгөөр БЗД-ийн 18-р дүүрэгт хийгдсэн ажлууд

Иргэн та 04 дүгээр сарын 01-ээс өмнө амжиж, амьдарч буй хороондоо ямар бүтээн байгуулалтын ажил хийлгэх хүсэлтэй байгаа талаар саналаа өгөөрэй
Smart UB аппликейшн татаж авах линк
📲 Android: https://play.google.com/store/apps/details?id=mn.ubitgov.smartubv2&hl=en&gl=US&fbclid=IwAR3wSIRenSObFqUb1K_iXN9a5FChEkrQS3bBr1XKxHyIghOTrLMLxLY3LOM
📲 iOS:
https://apps.apple.com/mn/app/smart-ub/id708807878

Posted by БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ on Wednesday, March 24, 2021

SMART UB АППЛИКЕЙШН ТАТАХ ЗААВАР

Smart UB аппликейшн татах заавар

🏃‍♂️🏃‍♀️ Нийслэлийн 2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар иргэдээс авах санал асуулга дуусахад 8 хоног үлдлээ.
📋 Smart UB аппликейшн татаж авах линк
📲 Android: https://play.google.com/store/apps/details?id=mn.ubitgov.smartubv2&hl=en&gl=US&fbclid=IwAR3wSIRenSObFqUb1K_iXN9a5FChEkrQS3bBr1XKxHyIghOTrLMLxLY3LOM
📲 iOS:
https://apps.apple.com/mn/app/smart-ub/id708807878

Posted by БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ on Thursday, March 25, 2021