“СӨХ ЛИГ-2021” Спортын 5 төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвөөс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй Сууц Өмчлөгчдийн Холбоодын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын 5 төрөлт тэмцээнийг 2021 оны 12 дугаар сарын 17,18-ны өдрүүдийн баасан, бямба гарагт Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн Спорт зааланд зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцэээний гол зорилго нь СӨХ-дын нөхөрсөг хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ хамгаалах, бие бялдараа чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд чиглэгдсэн.

Уг тэмцээн спортын 5 төрлөөр /сагс, волейбол, шатар, теннис, ширээний шаагайн наадгай/ 4 бүсийн 500 гаруй Сууц Өмчлөгчдийн Холбоодын төлөөлөл 28 багийн 200 тамирчид оролцож өөрсдийн авхаалж, самбаа, хурд хүч, авьяас чадвараа дайчлан өрсөлдлөө.

Энэхүү тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-д Нийслэлийн Баянзүрх дүүргээс сонгогдсон эрхэм гишүүн Э.Бат-Амгалан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан  хамгаалах яамны сайд Гүрсэдийн Сайханбаяр, Батлан  хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан, Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын газрын удирлагуудын төлөөлөл, Нийслэл, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хороодын засаг дарга нар болон холбогдох албаны хүмүүс, мөн Хөгжлийн төвтэй хамтран ажилладаг хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл нийт 250 гаруй хүн оролцлоо.

 

 

“СӨХ ЛИГ-2021” тэмцээнийг халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу чанд баримталсаны үндсэн дээр вакцины III тунд хамрагдсан тамирчдыг хамруулж, үзэгчгүйгээр зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байгаа гэдгийг албаны холбогдох хүмүүс цохон тэмдэглэж байв.

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *