2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Гамшиг галын аюулгүй байдал, ХАБЭА-н сургалт зохион байгуулагдлаа.

Баянзүрх дүүргийн засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийг бэлэн байдалд байлгах цаашид тохиолдож болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор уг сургалт хэлэлцүүлгийг дүүргийн Онцгой байдлын алба болон мэргэжлийн ХАБЭА-н сургалтын төвтэй хамтран СӨХ-ны гүйцэтгэх захирлуудад мэдээлэл хүргүүлэн ажиллаа.

Тус сургалтаар:

1. Газар хөдлөлд гамшгийн үед аврах ажиллагаа, газар хөдлөлтийн өмнө үеийн иргэдийн бэлэн байдлаа хангах анхааруулга /Дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга М.Пүрэвжав

2. Гамшгийн үеийн ХАБЭА-г хангах, гал түймэр тохиолдсон үед авах энгийн арга хэмжээ. / Дүүргийн онцгой байдлын хэлтсийн орлогч дарга Э.Энхбаяр, Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн С.Баярмаа

3. СӨХ-ны ажилчид ХАБЭА-н тухай хуулийг мөрдөж ажиллах, хэрэгжилтийг хангуулах тухай. /Төгсбаян хүрээ ТББ-н Захирал Х.Баянхангай/

4. TML ХХК хамтран дахивар ангиллын уралдаан зохион байгуулах тухай танилцуулга /TML ХХК-н Баянзүрх дүүрэг хариуцсан менежер /

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ-өөс СӨХ-дтой хийсэн уулзалтын

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ-өөс СӨХ-дтой хийсэн уулзалтын үер хийж тохиролцсон бүтээн байгуулалтын ажлын байршлуудтай нэг бүрчлэн танилцаж, харилцан үүрэг хүлээж хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.

“СӨХ-ны гүйцэтгэх захирлын нэг өдөр” №3

Сууц Өмчлөгчдийн Холбооны гүйцэтгэх захирлын ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахын тулд ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Ургах Наран Хорооллын “Төр Хурах” СӨХ-ны гүйцэтгэх захирал Э.Мөнхтуяагийн ажилтай танилцсан тэмдэглэлээр хүргэж байна.