Баянзүрх дүүргийн Зүүн бүсийн  9, 11, 12, 23, 28 дугаар хороодод ажиллаа.

Баянзүрх дүүүргийн Хөгжлийн төвийн ажлын хэсэг 2020 онд төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын төслүүд дээр хяналт тавьж, зөрчил байгаа эсэхийг шалган тогтоох чиглэлийн хүрээнд Баянзүрх дүүргийн Зүүн бүсийн  9, 11, 12, 23, 28 дугаар хороодод ажиллаа.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дах заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дах заалт, байгууллагын дүрмийн 3.4 дүгээр зүйлийн 3.4.2 дах заалтыг үндэслэн байгуулагдсан Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн ажлын хэсэг төслийн газар дээр  ажиллах явцад дараах зөрчлүүд илэрсэн. Тухайлбал: 11-р хорооны 10-р гудамжны сагсан бөмбөгийн талбай байгуулах төсөл, 12-р хорооны Жанжны гэрийн буйрны тохижилтын төслүүд нь ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хариуцах эзэн байхгүйн улмаас эвдэрч сүйдсэн, тоногдсон байдалтай байна.

Мөн 9-р хорооны цогцолбороос хойш хадтай зам тохижуулах төсөл, 23-р хорооны Улиастай гол дээгүүр явган хүний гүүр барих, голын эргийг тохижуулах төсөл, Улиастай голын гүүрний засвар, далангийн байгууламж хийх төсөл зэрэг нь газар зүйн онцлог, байгаль цаг уурын нөхцлийг тооцож чадаагүй, оновчтой төлөвлөлт, шаардлагатай судалгааг хийгээгүйн улмаас их хэмжээгээр эвдэрч, сүйдэн цаашид ашиглахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.

Харин 12-р хорооны 4-р хэсгийн жишиг нарийн гудамжны төсөл нь тухайн хэсгийн явганаар зорчих хөл хөдөлгөөн ихтэй, төв зам руу холбосон гудамжинд хийгдсэн оновчтой бүтээн байгуулалт болсон бөгөөд оршин суугчид ч талархалтай хүлээж авсан байна.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *