“СӨХ-ны гүйцэтгэх захирлын нэг өдөр” №3

Сууц Өмчлөгчдийн Холбооны гүйцэтгэх захирлын ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахын тулд ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Ургах Наран Хорооллын “Төр Хурах” СӨХ-ны гүйцэтгэх захирал Э.Мөнхтуяагийн ажилтай танилцсан тэмдэглэлээр хүргэж байна.

“СӨХ-ны гүйцэтгэх захирлын нэг өдөр” №2 нэвтрүүлэг

Сууц Өмчлөгчдийн Холбооны гүйцэтгэх захирлын ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахын тулд ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Хайрхан СӨХ-ны гүйцэтгэх захирал Н.Галбадрахын ажилтай танилцсан тэмдэглэлээр хүргэж байна.

 

“СӨХ ЛИГ-2021” Спортын 5 төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвөөс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй Сууц Өмчлөгчдийн Холбоодын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын 5 төрөлт тэмцээнийг 2021 оны 12 дугаар сарын 17,18-ны өдрүүдийн баасан, бямба гарагт Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн Спорт зааланд зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцэээний гол зорилго нь СӨХ-дын нөхөрсөг хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ хамгаалах, бие бялдараа чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд чиглэгдсэн.

Уг тэмцээн спортын 5 төрлөөр /сагс, волейбол, шатар, теннис, ширээний шаагайн наадгай/ 4 бүсийн 500 гаруй Сууц Өмчлөгчдийн Холбоодын төлөөлөл 28 багийн 200 тамирчид оролцож өөрсдийн авхаалж, самбаа, хурд хүч, авьяас чадвараа дайчлан өрсөлдлөө.

Энэхүү тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-д Нийслэлийн Баянзүрх дүүргээс сонгогдсон эрхэм гишүүн Э.Бат-Амгалан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан  хамгаалах яамны сайд Гүрсэдийн Сайханбаяр, Батлан  хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан, Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын газрын удирлагуудын төлөөлөл, Нийслэл, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хороодын засаг дарга нар болон холбогдох албаны хүмүүс, мөн Хөгжлийн төвтэй хамтран ажилладаг хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл нийт 250 гаруй хүн оролцлоо.

 

 

“СӨХ ЛИГ-2021” тэмцээнийг халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу чанд баримталсаны үндсэн дээр вакцины III тунд хамрагдсан тамирчдыг хамруулж, үзэгчгүйгээр зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байгаа гэдгийг албаны холбогдох хүмүүс цохон тэмдэглэж байв.

 

“СӨХ-ны гүйцэтгэх захирлын нэг өдөр”

Сууц Өмчлөгчдийн Холбооны гүйцэтгэх захирлын ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахын тулд ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Консул Дэнж СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Баяр-Эрдэнийн ажилтай танилцсан тэмдэглэлээр хүргэж байна.

Эрүүл мэндийн үзлэг

Иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна.

Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн санаачлагаар 2021 оны 08 дугаар сарын турш дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Сууц Өмчлөгчдийн Холбооны ажилчид болон хорооны оршин суугчдын дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж байна.

Энэхүү ажилд  “Өнөр-Үжин” эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг, харъяа хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, албан хаагчид дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Тус үйл ажиллагаанд одоогийн байдлаар 11 хорооны 1000 гаруй иргэд хамрагдаад байна.

Эрүүл мэндийн үзлэг

Энэ удаагийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг нь дараах багцтай. Үүнд:

  • тухайн иргэний нас, биеийн онцлогт тохирсон ерөнхий үзлэг,
  • дотрын эхо оношлогоо,
  • цусны шинжилгээ,
  • хавдрын эрт илрүүлэг хийгдэж байна.

Эрүүл мэндийн үзлэг

Эрүүл мэндийн үзлэг тусламж үйлчилгээнд байнга хамрагддаггүй өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Сууц Өмчлөгчдийн Холбоонд ажилладаг, оршин суух харъяалалгүй ажилтнуудыг бүрэн хамруулах зорилт тавин ажиллаж байна.

.Эрүүл мэндийн үзлэг

Элизабет хотхоны бүх гишүүдийн хурал болж өндөрлөлөө

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Элизабет хотхоны бүх гишүүдийн хуралд “Хайс Прийд” ХХК-ийн төлөөлөл оршин суугчдын хүсэлтээр  тус хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Түвшин оролцож хурлыг нээн хорооны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Хурлыг Монгол улсын “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн хүрээнд  зохион байгуулж, ариутгал халдваргүйжуулалтыг хийж ажилласан.

Тус хуралд оршин суугчид нийтийн эзэмшлийн зам талбай, дундын өмчлөлийн эд хөрөнгөө эзэнжүүлэх, эрхээ хэрэгжүүлж сөх байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж бүх гишүүдийн хурлаар удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг ил тод, нээлттэй байдлаар сонгож бүх гишүүдийн хурал амжилттай болж өндөрлөлөө.

Сууц өмчлөгчдийн холбоодын түвшин тогтоох шалгалтын ажлыг түр хойшлууллаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2021 оны 01 сарын 05 -ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбоонд түвшин тогтоох шалгалт явуулах тухай” 05 дугаар тушаалыг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 13 тоот захирамжаар 3 ажлын хэсэг байгуулагдсан.

Түвшин тогтоох ажлын хэсэг өнөөдрийн байдлаар 235 сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд үзлэг шалгалтыг зохион байгуулж сууц өмчлөгчдийн холбоодын гүйцэтгэх захирал нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээллийг хүргэсэн. Шалгалтын явцад сууц өмчлөгчдийн холбоодын дунд хог ангилан ялгах хогийн савны хүртээмж, ажлын байр, лифтний аюулгүй ажиллагаа, барилгын хувийн хэрэг хөтлөлт, оршин суугчдаас авах өр авлагын асуудал, гадна талбайн тохижилт зэрэг нийтлэг асуудлууд тулгамдаж байна.

2021 оны 04-р сарын 10-25-ны хугацаанд Монгол Улс “Бүх нийтийн бэлэн байдал” -ын зэрэгт шилжүүлсэнтэйгээр холбогдуулан сууц өмчлөгчдийн холбоодын түвшин тогтоох шалгалтын ажлыг түр зогсоолоо. “Бүх нийтийн бэлэн байдал” -ын зэрэг цуцлагдсаны дараагаар түвшин тогтоох шалгалтын ажлыг үргэлжлүүлэхээр боллоо.

“Наянбулаг” сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчдын санал хүсэлтийг шийдвэрлэхээр ажиллаж байна

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наянбулаг” сууц өмчлөгчдийн холбооны гишүүд, оршин суугчдаас гаргаж буй  санал хүсэлтийн дагуу Удирдах зөвлөлийн дарга Б.Чулуунцэцэг-тэй уулзаж хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах талаар заавар зөвлөгөө өгөв.

Мөн энэ асуудлаар Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн дарга Г.Мөнхчимэг 14 дүгээр хорооны Засаг дарга Д.Мөнхжаргал нар тухайн байрны оршин суугч иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, цаашид шийдвэрлэвэл зохих асуудлын талаар санал солилцож ажиллаа.

Хайс-Прийд ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж оршин суугчдын санал хүсэлтийг уламжиллаа

Сууц Өмчлөгчдийн Холбоодод түвшин тогтоох үзлэг шалгалт явуулах үеэр Дүүргийн Хөгжлийн Төвийн дарга Г.Мөнхчимэг, 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшин нар “Элизабет хотхон”-д ажиллаа.

Тус шалгалтын үеэр хотхоны ашиглалт хариуцан ажиллаж байгаа “Хайс-прийд” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж оршин суугчдын санал хүсэлтийг уламжилсан. Уулзалтаар оршин суугчдын хууль ёсны дагуу Сууц Өмчлөгчдийн Холбоо байгуулах талаар санал солилцож “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаа цуцлагдсаны дараа бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Сууц өмчлөгчдийн холбоодын түвшин тогтоох шалгалт үргэлжилсээр

Шалгалтын комиссын II баг 6, 8, 10, 11, 13, 16, 19, 22 дугаар хороодын Сууц Өмчлөгчдийн Холбоодоор үзлэг шалгалтыг үргэлжлүүлэн ажиллаж байна.

Сууц Өмчлөгчдийн Холбоодын өдөр тутмын үйл ажиллагаа, шаардлагатай баримт бичгийн бүрдэл, хөтлөлт, ажлын тайлан, санхүүгийн тайлан тооцоог сар бүр гарган оршин суугчиддаа тайлагнадаг эсэх талаар шалгаж байна.

Мөн шинээр байгуулагдсан холбоод, шинээр томилогдсон гүйцэтгэх захирлуудад хууль эрхзүй, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаа.