“СӨХ ЛИГ-2021” Спортын 5 төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвөөс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй Сууц Өмчлөгчдийн Холбоодын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын 5 төрөлт тэмцээнийг 2021 оны 12 дугаар сарын 17,18-ны өдрүүдийн баасан, бямба гарагт Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн Спорт зааланд зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцэээний гол зорилго нь СӨХ-дын нөхөрсөг хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ хамгаалах, бие бялдараа чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд чиглэгдсэн.

Уг тэмцээн спортын 5 төрлөөр /сагс, волейбол, шатар, теннис, ширээний шаагайн наадгай/ 4 бүсийн 500 гаруй Сууц Өмчлөгчдийн Холбоодын төлөөлөл 28 багийн 200 тамирчид оролцож өөрсдийн авхаалж, самбаа, хурд хүч, авьяас чадвараа дайчлан өрсөлдлөө.

Энэхүү тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-д Нийслэлийн Баянзүрх дүүргээс сонгогдсон эрхэм гишүүн Э.Бат-Амгалан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан  хамгаалах яамны сайд Гүрсэдийн Сайханбаяр, Батлан  хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан, Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын газрын удирлагуудын төлөөлөл, Нийслэл, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хороодын засаг дарга нар болон холбогдох албаны хүмүүс, мөн Хөгжлийн төвтэй хамтран ажилладаг хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл нийт 250 гаруй хүн оролцлоо.

 

 

“СӨХ ЛИГ-2021” тэмцээнийг халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу чанд баримталсаны үндсэн дээр вакцины III тунд хамрагдсан тамирчдыг хамруулж, үзэгчгүйгээр зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байгаа гэдгийг албаны холбогдох хүмүүс цохон тэмдэглэж байв.

 

Эрүүл мэндийн үзлэг

Иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна.

Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн санаачлагаар 2021 оны 08 дугаар сарын турш дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Сууц Өмчлөгчдийн Холбооны ажилчид болон хорооны оршин суугчдын дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж байна.

Энэхүү ажилд  “Өнөр-Үжин” эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг, харъяа хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, албан хаагчид дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Тус үйл ажиллагаанд одоогийн байдлаар 11 хорооны 1000 гаруй иргэд хамрагдаад байна.

Эрүүл мэндийн үзлэг

Энэ удаагийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг нь дараах багцтай. Үүнд:

  • тухайн иргэний нас, биеийн онцлогт тохирсон ерөнхий үзлэг,
  • дотрын эхо оношлогоо,
  • цусны шинжилгээ,
  • хавдрын эрт илрүүлэг хийгдэж байна.

Эрүүл мэндийн үзлэг

Эрүүл мэндийн үзлэг тусламж үйлчилгээнд байнга хамрагддаггүй өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Сууц Өмчлөгчдийн Холбоонд ажилладаг, оршин суух харъяалалгүй ажилтнуудыг бүрэн хамруулах зорилт тавин ажиллаж байна.

.Эрүүл мэндийн үзлэг

Баянзүрх дүүргийн Зүүн бүсийн  9, 11, 12, 23, 28 дугаар хороодод ажиллаа.

Баянзүрх дүүүргийн Хөгжлийн төвийн ажлын хэсэг 2020 онд төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын төслүүд дээр хяналт тавьж, зөрчил байгаа эсэхийг шалган тогтоох чиглэлийн хүрээнд Баянзүрх дүүргийн Зүүн бүсийн  9, 11, 12, 23, 28 дугаар хороодод ажиллаа.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дах заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дах заалт, байгууллагын дүрмийн 3.4 дүгээр зүйлийн 3.4.2 дах заалтыг үндэслэн байгуулагдсан Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн ажлын хэсэг төслийн газар дээр  ажиллах явцад дараах зөрчлүүд илэрсэн. Тухайлбал: 11-р хорооны 10-р гудамжны сагсан бөмбөгийн талбай байгуулах төсөл, 12-р хорооны Жанжны гэрийн буйрны тохижилтын төслүүд нь ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хариуцах эзэн байхгүйн улмаас эвдэрч сүйдсэн, тоногдсон байдалтай байна.

Мөн 9-р хорооны цогцолбороос хойш хадтай зам тохижуулах төсөл, 23-р хорооны Улиастай гол дээгүүр явган хүний гүүр барих, голын эргийг тохижуулах төсөл, Улиастай голын гүүрний засвар, далангийн байгууламж хийх төсөл зэрэг нь газар зүйн онцлог, байгаль цаг уурын нөхцлийг тооцож чадаагүй, оновчтой төлөвлөлт, шаардлагатай судалгааг хийгээгүйн улмаас их хэмжээгээр эвдэрч, сүйдэн цаашид ашиглахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.

Харин 12-р хорооны 4-р хэсгийн жишиг нарийн гудамжны төсөл нь тухайн хэсгийн явганаар зорчих хөл хөдөлгөөн ихтэй, төв зам руу холбосон гудамжинд хийгдсэн оновчтой бүтээн байгуулалт болсон бөгөөд оршин суугчид ч талархалтай хүлээж авсан байна.

Элизабет хотхоны бүх гишүүдийн хурал болж өндөрлөлөө

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Элизабет хотхоны бүх гишүүдийн хуралд “Хайс Прийд” ХХК-ийн төлөөлөл оршин суугчдын хүсэлтээр  тус хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Түвшин оролцож хурлыг нээн хорооны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Хурлыг Монгол улсын “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн хүрээнд  зохион байгуулж, ариутгал халдваргүйжуулалтыг хийж ажилласан.

Тус хуралд оршин суугчид нийтийн эзэмшлийн зам талбай, дундын өмчлөлийн эд хөрөнгөө эзэнжүүлэх, эрхээ хэрэгжүүлж сөх байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж бүх гишүүдийн хурлаар удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг ил тод, нээлттэй байдлаар сонгож бүх гишүүдийн хурал амжилттай болж өндөрлөлөө.

“Оюуны витаминжуулалт” аян амжилттай болж өндөрлөлөө

Нийгмийн хариуцлагын хүрээнд Баянзүрх Дүүргийн Хөгжлийн төв “Илтгэх Индрийн Ирээдүй” ТББ-тай хамтран зохион байгуулсан “Оюуны витаминжуулалт” аянд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын харьяа алба, хэлтсүүд, хороод, иргэд маань идэвхтэй оролцож 1000 гаруй номыг хандивласан.

Хандив өргөсөн алба, хэлтсүүд, хороод, иргэдэд Илтгэх Индрийн Ирээдүй ТББ-аас “ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ТҮГЭЭЕ” сургалтыг зохион байгуулж, энэхүү сургалтад хамрагдсан алба хаагчдын сэтгэгдэл өндөр байлаа.

Мөн хандивласан номыг зорилтот бүлгийн (хүүхдийн хорих анги, асрамжийн газар, эмзэг бүлэг) хүүхдүүдийн оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой болно.

“Оюуны витаминжуулалт” аянд идэвхтэй оролцсон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын харьяа алба хэлтсүүд, хороод иргэд болон “Илтгэх Индрийн Ирээдүй” ТББ-ын хамт олонд талархал илэрхийлж байна.

 

Баянзүрх Дүүргийн Хөгжлийн төвийн алба хаагчдын төлөөлөл хороодод ажиллаж эхэллээ.

Баянзүрх дүүргийн хөгжлийн төвийн газар өмчлөгчдийн холбоо хариуцсан алба 4, 5, 21, 27 дугаар хороодын Засаг дарга болон ажлын албаны ажилтнуудад  Иргэдийн бүлгийн ач холбогдолыг таниулж харилцан мэдээлэл солилцов.

Иргэдийн бүлэг нь Гэр хорооллын дор амьдардаг 8 ба түүнээс дээш өрхүүд өөрсдийн үүсгэл санаачлагаар нэгдэж эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд тодорхой хэмжээний хуримтлалыг бий болгож хамтран ажиллахыг хэлнэ.

Гэр хороололд Иргэдийн бүлэг байгуулагдсанаар нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулан амьдрахад таатай орчиныг өөрсдийн хүчээр бий болгох бүрэн боломжтой. Мөн нийслэл, дүүргээс зарлагдсан төсөл хөтөлбөр, болзолт уралдаануудад оролцон явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, дайрган зам, гэрэлтүүлэг, камержуулалт гэх мэт ажлуудыг өөрсдийн хүчээр хийж байна.

 

Гэр хорооллын өрхүүдэд хэрэгжүүлж болох хогийн савны төсөлд оршин суугч иргэдийн байр суурийг тодорхойлох судалгаа

Энэхүү судалгаа нь нийтийн эзэмшлийн зам талбай болон айл өрхөд хогийн сав байршуулах зорилтот ажлын хүрээнд гэр хорооллын өрхүүдэд хэрэгжүүлж болох хогийн савны загвар дээр иргэд оршин суугчдын саналыг тусгах зорилготой юм.
 Та бүхэн судалгаандаа (энд дарна уу)идэвхитэй оролцоорой.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт хийгдэж буй гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслүүд

БЗД-ийн 2, 4 дүгээр  хороо мамбадацан хийд орчмын В хэсэгчилсэн талбай нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12/43 тогтоолоор батлагдсан. Тус байршил нь 20 га буюу 236 нэгж талбартай юм.  Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөрөө 1 500 айлын 10 блок орон сууцны барилга, 120 хүүхдийн цэцэрлэгийн барилга 1 ширхэг, хүүхдийн асрамжийн төвийн барилга 1 ширхэг тус тус 2022 он гэхэд ашиглалтад орно.

 

БЗД-ийн 13, 14 дүгээр хороо орон сууцны 14 хороолол орчмын Б хэсэгчилсэн талбай нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 7/29 тогтоолоор батлагдсан. Тус байршил нь 11.3 га буюу 165 нэгж талбартай юм.  Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөрөө 2304 айлын 14 блок орон сууцны барилга, 400 хүүхдийн цэцэрлэгийн барилга 1 ширхэг тус тус төлөвлөгдсөн.

 

Баянзүрх дүүргийн 8, 16-р хороо батлан хамгаалахын их сургууль орчим, “Б” хэсэгчилсэн талбай нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 7/29 тогтоолоор батлагдсан. Тус байршил нь 42.8 га буюу 399 нэгж талбартай юм.  Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөрөө  5102 айлын 42 блок орон сууцны барилга, 960 хүүхдийн сургууль 1 ширхэг, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга 1 ширхэг тус тус төлөвлөгдсөн.

 

Баянзүрх дүүргийн 8, 16-р хороо батлан хамгаалахын их сургууль орчим, “А” хэсэгчилсэн талбай нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 7/29 тогтоолоор батлагдсан. Тус байршил нь 51 га буюу 280 нэгж талбартай юм.  Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөрөө 4776 айлын 45 блок орон сууцны барилга, 750 хүүхдийн сургууль 1 ширхэг, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга 3 ширхэг тус тус төлөвлөгдсөн.
2020 он гэхэд 848 айлын 8 блок орон сууц ашиглалтад орох боломжтой.

БЗД-ийн 13, 14 дүгээр хороо орон сууцны 14 хороолол орчмын Е хэсэгчилсэн талбай нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 7/29 тогтоолоор батлагдсан. Тус байршил нь 7.6 га буюу 73 нэгж талбартай юм.  Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөрөө 1599 айлын 21 блок орон сууцны барилга, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга 1 ширхэг, хүүхдийн сургуулийн комплекс барилга 1 ширхэг тус тус төлөвлөгдсөн.
2020 он гэхэд 1004 айлын орон сууц буюу 13 блок ашиглалтад орох боломжтой.

БЗД-ийн 13, 14 дүгээр хороо орон сууцны 14 хороолол орчмын Е хэсэгчилсэн талбай нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны7/29 тогтоолоор батлагдсан. Тус байршил нь 5.5 га буюу 72 нэгж талбартай юм.  Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөрөө 1584 айлын 15 блок орон сууцны барилга, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга 1 ширхэг тус тус төлөвлөгдсөн.
2020 он гэхэд 1584 айлын орон сууц буюу 15 блок ашиглалтад орох боломжтой.

Мод тарих зөвлөгөө

Модыг хэдэн сард тарих ёстой вэ?

Монголын нөхцөлд хавар дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 25-ны дотор модны нахиа задрахаас өмнө  тарих нь тохиромжтой. Намрын цагт аравдугаар сарын 1-нээс арван нэгдүгээр сарын хооронд  модны нахиа зангидаж, тайван байдалд шилжсэн үеэс тарьж болдог. Гэхдээ мод тарьж байгаа хүмүүс өөр өөрийн гэсэн туршлагатай учраас янз бүрийн цаг хугацааг сонгон тарих нь бий. Мод тарих хугацаа өнгөрчихсөн хойно тарьвал мод усаа шингээх чадваргүй болж ургалт нь удааширна. Харин бортоготой хамгаалагдсан хөрстэй суулгацыг зуны турш тарих боломжтой.

Модыг шилжүүлж суулгахдаа юунд анхаарах хэрэгтэй вэ?

Модыг шилжүүлэн суулгах нь тухайн модныхоо төрлөөс хамаарна. Тухайлбал, уулын ард сүүдэрт ургаж байсан модыг авчирч нар их тусдаг газар тарьж болохгүй. Хэрэв тэгвэл чийглэг, ус шингээх чанap нь алдагдаж улмаар ургалгүй үхэж мэднэ. Тэгэхээр мод шилжүүлэн суулгахдаа хэд хэдэн зүйлийг сайтар анхаарах ёстой. Нэгдүгээрт модоо зөв сонгох нь чухал. Модныхоо өндөр болон ишний диаметртэй харьцуулж, үндэсний тойргийг гаргах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, модны гол иш хэдий чинээ бүдүүн байна түүнтэй харьцуулж үндсийг шороотой нь хамт ухаж авна. Хамгийн гол нь тухайн модны үндсийг гэмтээлгүй авах хэрэгтэй. Том мод шилжүүлэн суулгалтыг уг нь 1-2 жил хийдэг юм. Эхний жил модны үндэсийг таслах үйл ажиллагаа явагдана. Дараа нь шилжүүлэлт хийдэг байх жишээтэй. Түүнээс биш модыг шууд ухаж авахад эрсдэлтэй.

Модыг яаж услах вэ?

Мод усыг уудаггүй. Түүний үндэс нь усыг өөртөө шингээдэг. Тиймээс модыг бага багаар шингээж  услах хэрэгтэй. Мод тарьчихаад эхний үед нэг модыг долоо хоногт 80-100 литр усаар услахад хангалттай. Шинээр суулгасан том суулгацанд нүхний хэмжээнээс хамаарч 200 л усыг шингээх замаар услах хэрэгтэй.  Аажмаар хөрс чийгээр хангагдах  учраас цаашид  түүнийг их хэмжээгээр услаад байх шаардлагагүй. 8-р сараас нэг удаагийн усалгааны хэмжээг ихэсгэж, услагаа хийх хоорондох  хугацааг тухайн жилийн цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан тогтооно. 8-р сарын дунд арав хоногоос усалгааны тоог цөөрүүлсэнээр найлзуур моджих, шинэ нахиа бүрэлдэж бэлтгэл шим тэжээлийн бодис хуримтлуулах үйл явцыг дэмжинэ. Ингэснээр мод сөөгний хүйтэнд тэсвэрлэх чадвар сайжрах нөхцлийг хангадаг. Модыг ганхуулж, үндсийг нь тайван байлгадаггүй зүйл бол салхи. Мөн чийгийг нь алдагдуулж ядраадаг. Тиймээс том мод тарихдаа тулгуурыг зөв, сайн хийж өгөх шаардлагатай. Аль болох нөмөр газар тарих нь зүйтэй. Шинэ технологийн эринд ирсэн байгаа өнөө үед модыг услахаас гадна янз бүрийн бордоо хэрэглэн арчилж болно.

Ямар модыг сонгох вэ?

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болох цэцэрлэгт хүрээлэн /парк/, цэцэрлэг /сад/, гудамжны цэцэрлэг /бульвар/, цувраа цэцэрлэг /аллей/  болон албан байгууллага, сургууль цэцэрлэг, эмнэлгийн орчинд аль болох чимэглэлийн шинжийг нь харгалзан стандартын 1-р зэргийн  суулгацаар цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийх нь зүйтэй. Чимэглэлийн шинжид ургамлын өндөр, иш, холтосны өнгө, цэцгийн өнгө, цэцэглэх хугацаа, цэцэглэлт үргэлжлэх хоног, үр жимсний өнгө, үнэр зэрэг үзүүлэлтийг авч үздэг. Өрхийн цэцэрлэгт жимс жимсгэний модыг нэмж сонгох нь зүйтэй.

УСНЫ АЛДАГДЛЫГ ЗОГСООЁ!

Ус алддаг тоног төхөөрөмж нь усыг хором тутам хаягдал болгодог тул мэргэжлийн байгууллагаар засуулж зөвлөгөө аваарай. Ганцхан эвдэрхий цоргоор долоо хоногт 90л, ус жилд 4,680л алдагддаг.

Нэг голтой холигч ашигла

Халуун хүйтэн усны тусдаа гоожуураас ус хэрэглэхэд шаардлагатай температурыг тохируулахын тулд үргүй зарцуулдаг. Нэг холигя нь усны халуун хүйтнийг хурдан тохируулдаг учраас ийм хэмнэлттэй сонголтыг хийгээрэй.

ХОС ТОВЧЛУУРТАЙ СИСТЕМ ХЭРЭГЛЭ

Ахуйн хэрэглээний 24 хувийг бочкины ус эзэлдэг. Энгийн татуургатай бочки нэг таталтаар 8-9л ус хэрэглэдэг бол хос товчлууртай систем бүхий бочки суурилуулснаар усыг 75 хувь хүртэл хэмнэх боломжтой ба жилд 33000 литр ус хэмнэнэ.

АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ УСЫГ ХЭМНЭХ НЬ

Ваннаа дүүргэж усанд ороход 150-180 литр ус, шүршүүрт 15 мин ороход 200-250 литр ус зарцуулдаг.

Биеэ савандаж байх үедээ усаа хааснаар 2 дахин бага хэрэглэнэ.

Шүршүүрт орох хугацаагаа гурван минутаар богиносговол 36 хувиар усаа хэмнэн жилд 13000 литр хүртэлх усыг хэмнэх боломжтой.

Шүд угаах сахал хусах үедээ цоргыг хааж, усаа станканд хийж угааж заншвал нэг удаад 10-20 литр, жилд 6820 литр усыг хэмнэж чадна.

Усныхаа халуун хүйтнийг тохируулж бүлээн ус хэрэглэхийн тулд хүйтэн усыг ихэсгэхийн оронд халуун усыг багасгах нь зөв.

Ус хэрэглэсний дараа крантаа сайтар хааж байхыг хүүхдүүдээ захиж сургаарай.

ГАЛ ТОГООНД УС ХЭМНЭХ АРГУУД

Аяга, таваг, сав суулгыг крантаа хаалгүйгээр 10 минут угаахад 43,3 литр ус зарцуулдаг.

Крантаа хаах эсвэл бага хэмжээгээр гоожулан угааснаар 25 литр ус хэмнэх боломжтой

Хүнсний ногоогоо гоожиж буй усаар бус ус дүүргэсэн саванд угаагаад дараа нь цэвэр усаар зайл.

Хүнсний ногоо угаасан усаа битгий асга, түүгээр гэрийнхээ цэцэг ногоог усла.

Хүн бүр өөрийн гэсэн аягатай болсоноор танай гэр бүл байнга аяга таваг угааж ус гарздах шаардлагагүй болно.

БУСАД АХУЙН ХЭРЭГЛЭЭНД УС ХЭМНЭХ БОЛОМЖУУД

Авто машинаа угаах:

Та автомашинаа усаар угаах гэж байгаа бол өндөр даралтын усаар угаахыг зөвлөж байна.

Энэ бол ус хэмнэлттэй хэрэглэх нэг хэлбэр мөн.

Хувцас угаах:

Угаалгын машин усны хэрэглээний 27 хувийг зарцуулдаг./4, 5 одтой/ угаалгийн машин энгийнээс 60 хувь бага ус хэрэглэдэг.

Угаалгын машины чадлыг аль болох бүрэн ашиглахаар тооцон хувцсаа дүүргэж ажиллуулах. Ингэснээр олон эдлэлийг нэг дор угаан усыг хэмнэх боломжтой.

Усалгаа:

Ууршилт бага явагддаг тул өглөө эрт эсвэл орой зүлэг ногоогоо усалж байгаарай. Усалгааны цоргонд цацруулагч, бороожуулагч хийгээрэй.

Загасны акварумын ус, өндөг чанасан усаар цэцгээ усалж болно. Энэ нь амин дэмтэй тул сайн тэжээл болно.