Баянзүрх дүүргийн засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийг бэлэн байдалд байлгах цаашид тохиолдож болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор уг сургалт хэлэлцүүлгийг дүүргийн Онцгой байдлын алба болон мэргэжлийн ХАБЭА-н сургалтын төвтэй хамтран СӨХ-ны гүйцэтгэх захирлуудад мэдээлэл хүргүүлэн ажиллаа.
Тус сургалтаар:
1. Газар хөдлөлд гамшгийн үед аврах ажиллагаа, газар хөдлөлтийн өмнө үеийн иргэдийн бэлэн байдлаа хангах анхааруулга /Дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга М.Пүрэвжав
2. Гамшгийн үеийн ХАБЭА-г хангах, гал түймэр тохиолдсон үед авах энгийн арга хэмжээ. / Дүүргийн онцгой байдлын хэлтсийн орлогч дарга Э.Энхбаяр, Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн С.Баярмаа
3. СӨХ-ны ажилчид ХАБЭА-н тухай хуулийг мөрдөж ажиллах, хэрэгжилтийг хангуулах тухай. /Төгсбаян хүрээ ТББ-н Захирал Х.Баянхангай/
4. TML ХХК хамтран дахивар ангиллын уралдаан зохион байгуулах тухай танилцуулга /TML ХХК-н Баянзүрх дүүрэг хариуцсан менежер /