“СӨХ-НЫ ТӨЛБӨР ХААЧДАГ ВЭ?” БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ВИДЕО БИЧЛЭГИЙН УРАЛДААН

НЭГ.ЗОРИЛГО

“Дэмжих жил-2021” аяны хүрээнд иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг хангаж, оршин суугчдын өмч хөрөнгийг үнэ цэнэтэй байлгахын төлөө ажилладаг  Сууц Өмчлөгчдийн Холбоодын үйл ажиллагааг сурталчлах, төлбөр, хуримтлалын мөнгөний зарцуулалтыг иргэдэд нээлттэй болгоход уралдааны зорилго оршино.

ХОЁР. УРАЛДААНЫ БОЛЗОЛ

  • Уралдааныг Баянзүрх дүүргийн мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зохион явуулна.
  • Уралдаанд оролцогчид “СӨХ-НЫ ТӨЛБӨР ХААЧДАГ ВЭ?” сэдвийн хүрээнд СӨХ-ны үйл ажиллагаа болон төлбөр хураамжийг хуульд заасны дагуу тогтоож, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбооны дансанд хэрхэн төвлөрүүлж, зарцуулдаг талаар богино хэмжээний видео бичлэг хийж оролцоно.

ГУРАВ.  БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөр хэрхэн зарцуулагддаг талаарх бодит жишээ танилцуулсан байх
  2. Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөр үр дүнтэй зарцуулагддаг талаарх оновчтой, шинэлэг, бүтээлч туршлагаас хуваалцсан байх
  3. Бүтээлдээ Сууц Өмчлөгчдийн Холбооны хуримтлалын мөнгийг хэрхэн оновчтой хуваарилан зарцуулж, хэмнэлт гарган хуримтлалын сан бий болгох тооцооллыг тусгасан байх
  4. Уралдаанд оролцох бүтээл нь оюуны өмчийн аливаа зөрчилгүй байх
  5. Уралдаанд мэргэжлийн байгууллага, холбоод, студи, клубууд оролцох.
  6. Бичлэг нь 1-3 минутын хугацаатай, HD форматтай, дуу дүрсний өндөр чанартай байна.

ДӨРӨВ. БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

  1. Уралдаанд оролцох бүтээлийг 2021 оны 03 дугаар сарын 26-аас 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл bzdkhugjliintuv1@gmail.com цахим хаягаар хүлээн авна.

Жич: Бүтээлийн нэр, уран бүтээлчийн нэр, хаяг, холбогдох утасны дугаарыг тодорхой бичиж ирүүлэх

  1. Шалгарсан бүтээлийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн албан ёсны фейсбүүк хуудаст зарлаж, шагнал гардуулна.

ТАВ.  ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

  1. Бүтээлийг хүлээн авч нийтэд цацсанаас хойш оролцогчид өөрийн бүтээлд like, share цуглуулна. Шалгаруулалтын 50% нь уран бүтээлд олон нийтийн зүгээс өгсөн like, share-ийн тоог харгалзан үзнэ.
  2. Нийт онооны 50%-ийг мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн багийн саналаар шалгаруулна.

ЗУРГАА.  ШАГНАЛЫН САН

1-р байр                    1                      Өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байр                    1                      Өргөмжлөл, мөнгөн шагнал

3-р байр                    1                      Өргөмжлөл, мөнгөн шагнал

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн албан ёсны цахим хуудас болон фейсбүүк хуудаснаас авна уу.

 

 

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО БАЙГУУЛЖ ГЭРЧИЛГЭЭ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Сууц өмчлөгчдийн холбоо байгуулж гэрчилгээ авахад бүрдүүлэх бичиг баримт:

  1. Өргөдөл (Баянзүрх Дүүргийн Хөгжлийн төвд хандсан)
  2. Хорооны засаг даргын дэмжсэн тодорхойлолт
  3. Орон сууц хүлээж авсан улсын комиссын актын хуулбар
  4. СӨХ байгуулсан тухай бүх гишүүдийн хурлын тэмдэглэл
  5. СӨХ байгуулсан тухай бүх гишүүдийн хурлын тогтоол
  6. Сууц өмчлөгчдийн холбооны дүрэм
  7. Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл /УЗ дарга, гүйцэтгэх захирлыг сонгосон/
  8. Удирдах зөвлөлийн хурлын тогтоол /УЗ дарга, гүйцэтгэх захирлыг томилсон/
  9. Хяналтын зөвлөлийн хурлын тэмдэглэл /ХЗ даргыг сонгосон/
  10. Хяналтын зөвлөлийн хурлын тогтоол /ХЗ даргыг томилсон/
  11. Удирдах зөвлөлийн гишүүдийн анкет /маягтаар/
  12. Хяналтын зөвлөлийн гишүүдийн анкет /маягтаар/
  13. Гүйцэтгэх захирлын анкет /маягтаар/
  14. Гүйцэтгэх захирлын мөрийн хөтөлбөр
  15. Удирдах зөвлөлийн даргатай гүйцэтгэх захирлын байгуулсан гэрээ
  16. СӨХ-ноос хийх ажлын төлөвлөгөө
  17. Хүлээн зөвшөөрсөн иргэдийн гарын үсэг(СӨХ-г дэмжсэн, нийт оршин суугчдын 50%-c дээш)
  18. Гэрчилгээний үнэ
  19. Материалуудаа зориулалтын хавтаст хийж СӨХ-ны оноосон нэр, хорооны дугаар бичих
  20. Орон сууцны зураг төсөл
  21. Орон сууцны фото зураг
  22. Тухайн СӨХ-г байгуулах бүх оршин суугчдын хурлыг фото зургаар баталгаажуулж хавсаргах
  23. СӨХ заавал ажлын контортой байх
  24. СӨХ-ны орлого, зарлагын тооцоолол
  25. Гэрчилгээн дээр бичигдэх албан ёсны хаяг /Хороо, гудамж, байрны №/
  26. СӨХ-ны дэлгэрэнгүй мэдээлэл бөглөж өгөх

Жич: Хурал хуулийн дагуу болж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор дүүрэг, хорооны төлөөллийг заавал хуралд оролцуулсан байх.

Дээрх материалуудыг тус бүр 2 хувь хийж, 1 хувийг СӨХ өөртөө хадгална.

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ СОЛИГДОХОД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

1. СӨХ-ны гэрчилгээний эх хувь
2. Хорооны засаг даргын тодорхойлолт
3. Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл / тогтоол
4. Өмнөх гүйцэтгэх захирлын удирдах зөвлөлд хандсан ажлаас чөлөөлөхийг хүссэн өргөдөл
5. Шинээр сонгогдсон гүйцэтгэх захирлын мөрийн хөтөлбөр
6. Удирдах зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирлын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ
7. Гүйцэтгэх захирлын анкет/энд дарж татаж авна уу/

2020 ОНД ОНХС-ГЫН ХӨРӨНГӨӨР БЗД-ИЙН 18 ДУГААР ХОРООНД ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД

2020 онд ОНХС-гийн хөрөнгөөр БЗД-ийн 18-р дүүрэгт хийгдсэн ажлууд

Иргэн та 04 дүгээр сарын 01-ээс өмнө амжиж, амьдарч буй хороондоо ямар бүтээн байгуулалтын ажил хийлгэх хүсэлтэй байгаа талаар саналаа өгөөрэй
Smart UB аппликейшн татаж авах линк
📲 Android: https://play.google.com/store/apps/details?id=mn.ubitgov.smartubv2&hl=en&gl=US&fbclid=IwAR3wSIRenSObFqUb1K_iXN9a5FChEkrQS3bBr1XKxHyIghOTrLMLxLY3LOM
📲 iOS:
https://apps.apple.com/mn/app/smart-ub/id708807878

Posted by БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ on Wednesday, March 24, 2021

НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

Шинээр байгуулагдсан Сууц Өмчлөгчдийн холбоод:

  • Баянзүрх дүүргийн 5-р хорооны 57а, 57б байруудын оршин суугчид хуралдаж “Поларис-57” СӨХ байгуулагдаж гүйцэтгэх захирлаар Г. Саранцэцэг  томилогдов.
  • 22-р хорооны “Тэлмү” СӨХ байгуулагдаж гүйцэтгэх захирлаар Нямтуяа томилогдов.
  • 13-р хорооны 103А байрны бүх гишүүдийн хурлаар” Сайн Хөрш” СӨХ байгуулагдаж гүйцэтгэх захирлаар Д. Оюуныг томилсон.
  • 18-р хороо Эрин үе СӨХ шинээр байгуулагдсан.
  • 26-р хороо Шинэ саруул СӨХ шинээр байгуулагдсан.
  • 26-р хороо Эмералд СӨХ шинээр байгуулагдсан.
  • 26-р хороо Парк вилла СӨХ шинээр байгуулагдсан.

Гүйцэтгэх захирал солигдсон СӨХ-д:

  • 19-р хороо “Чандмань-39” СӨХ-ны гүйцэтгэх захирал Рэнцэндулам чөлөөлөгдөж Мягмарсүрэн томилогдов.
  • 16-р хороо “Амгалан хотхон” СӨХ-ны гүйцэтгэх захирал Манлайбаатар солигдож Б. Уранчимэг томилогдов.
  • 8-р хороо “Академи-48” СӨХ-ны гүйцэтгэх захирал Мөнхзул солигдож Дамба захирлаар томилогдон СӨХ-ны нэрийг шинэчлэн “Академи-96” нэрээр үйл ажиллагааг үрэгжүүлэхээр болов.
  • 3-р хороо “Өлзий” СӨХ
  • 26-р хороо “Мандала” СӨХ
  • 26-р хороо “Чухаг-2” СӨХ
  • 25-р хороо “Ирээдүй биднээс” СӨХ
  • 14-р хороо “Шинэ үе-5” СӨХ
  • 26-р хороо “Санни” СӨХ
  • 25-р хороо “Шинэ дөл” СӨХ
  • 15-р хороо “Хос ирээдүй” СӨХ
  • 25-р хороо “Чандмана-3” СӨХ
  • 14-р хороо “Гал голомт” СӨХ
  • 2-р хороо “Очир-1” СӨХ
  • 6-р хороо “Жи эс-13” СӨХ

Байр нэмж авсан СӨХ-д:

  • 14-р хороо “Сувдан сондор” СӨХ байр нэмж авсан.
  • 26-р хороо “Мандала” СӨХ байр нэмж авсан.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ШИНЭЭР 42 ИРГЭДИЙН БҮЛЭГ БИЙ БОЛЛОО.

Иргэдийн бүлгүүдийг байгуулснаар гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хамт олны бүтээлч санаачилга, идэвхтэй оролцоог эрхэмлэн дэмжиж, иргэдийнхээ эрүүл, ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэн, ажлын байрыг бий болгох, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт хамгаалалтыг сайжруулах боломжтой.

Баянзүрх Дүүргийн Хөгжлийн төвөөс 42 Иргэдийн бүлгийг бүртгэж “Батламж” гардууллаа.

 

 

760 ГАРУЙ АЙЛ ӨРХҮҮДЭД ИРГЭДИЙН БҮЛГИЙН ДАВУУ ТАЛЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ.

Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн Газар өмчлөгчдийн холбоо хариуцсан албаны зохион байгуулагчид 760 гаруй өрхөд Игэдийн бүлгийн давуу тал болон иргэдийн бүлгийн хуримтлалыг хэрхэн бий болгох зэрэг мэдээллийг хүргэж ажиллаа.

 

ИРГЭДИЙН БҮЛГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДААС

Амьдарч буй орчиндоо тулгамдаж байгаа асуудлаа өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хамтын хүчээр шийддэг нэгдмэл зорилготой хүмүүсийг иргэдийн бүлэг гэнэ.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны “Сайхан Гудамж” иргэдийн бүлэг нь өөрсдийн амьдарч буй нийтийн эзэмшлийн талбайг тохижуулан хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулсан байдал

өмнө
дараа

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Гэрэлт цацралт” иргэдийн бүлэг монелийн 46, 47 дугаар гудамжийг Жишиг гудамж болгог тохижуулсан байдал

өмнө
дараа

БАЯНЗҮРХ ХАЙРХАНДАА НИЙТ 20 ШИРХЭГ ГАЦУУР МОД ТАРИЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь 7 хоногийн Бямба гаригийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбоотойгоор Баянзүрх дүүргийн  Хөгжлийн төвийн ажилтан, албан хаагчид нь Баянзүрх Хайрхандаа нийт хорин гацуур мод тарилаа.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН АЛБА ХААГЧ НАР ЭРГҮҮЛ ХИЙЖ АЖИЛЛАЛАА.

Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн ажилчин албан хаагч нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны Засгийн газарт чиглэл өгөх тухай 10 дугаар зарлиг, Монгол улсын засгийн газрын 2020 оны 30, 39, 62, 63 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны тогтоол, шийдвэрүүд, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/108, А/166, А/168, А/191 дүгээр захирамж, Нийслэлийн онцгой комиссын даргын 01, 02 дугаар тушаал, Нийслэлийн онцгой комиссын 2,3,4 дүгээр хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулж, ажлын хүрээнд батлагдсан хуваарь, зааврын  болон дараах арга хэмжээг зохион байгуулж ажиллах захирамжийн дагуу 4,5,6 дугаар саруудад Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сансарын тойргоос урагш 1 дүгээр байр өнгөртөл Тайж зочид буудлаас эрүүл мэндийн 10 дугаар төв хүртэлх хуваарийн дагуу эргүүлээр тус тус амжилттай ажиллалаа.