НЭГ.ЗОРИЛГО
“Дэмжих жил-2021” аяны хүрээнд иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг хангаж, оршин суугчдын өмч хөрөнгийг үнэ цэнэтэй байлгахын төлөө ажилладаг Сууц Өмчлөгчдийн Холбоодын үйл ажиллагааг сурталчлах, төлбөр, хуримтлалын мөнгөний зарцуулалтыг иргэдэд нээлттэй болгоход уралдааны зорилго оршино.
ХОЁР. УРАЛДААНЫ БОЛЗОЛ
- Уралдааныг Баянзүрх дүүргийн мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зохион явуулна.
- Уралдаанд оролцогчид “СӨХ-НЫ ТӨЛБӨР ХААЧДАГ ВЭ?” сэдвийн хүрээнд СӨХ-ны үйл ажиллагаа болон төлбөр хураамжийг хуульд заасны дагуу тогтоож, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбооны дансанд хэрхэн төвлөрүүлж, зарцуулдаг талаар богино хэмжээний видео бичлэг хийж оролцоно.
ГУРАВ. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөр хэрхэн зарцуулагддаг талаарх бодит жишээ танилцуулсан байх
- Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөр үр дүнтэй зарцуулагддаг талаарх оновчтой, шинэлэг, бүтээлч туршлагаас хуваалцсан байх
- Бүтээлдээ Сууц Өмчлөгчдийн Холбооны хуримтлалын мөнгийг хэрхэн оновчтой хуваарилан зарцуулж, хэмнэлт гарган хуримтлалын сан бий болгох тооцооллыг тусгасан байх
- Уралдаанд оролцох бүтээл нь оюуны өмчийн аливаа зөрчилгүй байх
- Уралдаанд мэргэжлийн байгууллага, холбоод, студи, клубууд оролцох.
- Бичлэг нь 1-3 минутын хугацаатай, HD форматтай, дуу дүрсний өндөр чанартай байна.
ДӨРӨВ. БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
- Уралдаанд оролцох бүтээлийг 2021 оны 03 дугаар сарын 26-аас 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл bzdkhugjliintuv1@gmail.com цахим хаягаар хүлээн авна.
Жич: Бүтээлийн нэр, уран бүтээлчийн нэр, хаяг, холбогдох утасны дугаарыг тодорхой бичиж ирүүлэх
- Шалгарсан бүтээлийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн албан ёсны фейсбүүк хуудаст зарлаж, шагнал гардуулна.
ТАВ. ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
- Бүтээлийг хүлээн авч нийтэд цацсанаас хойш оролцогчид өөрийн бүтээлд like, share цуглуулна. Шалгаруулалтын 50% нь уран бүтээлд олон нийтийн зүгээс өгсөн like, share-ийн тоог харгалзан үзнэ.
- Нийт онооны 50%-ийг мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн багийн саналаар шалгаруулна.
ЗУРГАА. ШАГНАЛЫН САН
1-р байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал
Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн албан ёсны цахим хуудас болон фейсбүүк хуудаснаас авна уу.

