Сууц өмчлөгчдийн холбоо байгуулж гэрчилгээ авахад бүрдүүлэх бичиг баримт:
- Өргөдөл (Баянзүрх Дүүргийн Хөгжлийн төвд хандсан)
- Хорооны засаг даргын дэмжсэн тодорхойлолт
- Орон сууц хүлээж авсан улсын комиссын актын хуулбар
- СӨХ байгуулсан тухай бүх гишүүдийн хурлын тэмдэглэл
- СӨХ байгуулсан тухай бүх гишүүдийн хурлын тогтоол
- Сууц өмчлөгчдийн холбооны дүрэм
- Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл /УЗ дарга, гүйцэтгэх захирлыг сонгосон/
- Удирдах зөвлөлийн хурлын тогтоол /УЗ дарга, гүйцэтгэх захирлыг томилсон/
- Хяналтын зөвлөлийн хурлын тэмдэглэл /ХЗ даргыг сонгосон/
- Хяналтын зөвлөлийн хурлын тогтоол /ХЗ даргыг томилсон/
- Удирдах зөвлөлийн гишүүдийн анкет /маягтаар/
- Хяналтын зөвлөлийн гишүүдийн анкет /маягтаар/
- Гүйцэтгэх захирлын анкет /маягтаар/
- Гүйцэтгэх захирлын мөрийн хөтөлбөр
- Удирдах зөвлөлийн даргатай гүйцэтгэх захирлын байгуулсан гэрээ
- СӨХ-ноос хийх ажлын төлөвлөгөө
- Хүлээн зөвшөөрсөн иргэдийн гарын үсэг(СӨХ-г дэмжсэн, нийт оршин суугчдын 50%-c дээш)
- Гэрчилгээний үнэ
- Материалуудаа зориулалтын хавтаст хийж СӨХ-ны оноосон нэр, хорооны дугаар бичих
- Орон сууцны зураг төсөл
- Орон сууцны фото зураг
- Тухайн СӨХ-г байгуулах бүх оршин суугчдын хурлыг фото зургаар баталгаажуулж хавсаргах
- СӨХ заавал ажлын контортой байх
- СӨХ-ны орлого, зарлагын тооцоолол
- Гэрчилгээн дээр бичигдэх албан ёсны хаяг /Хороо, гудамж, байрны №/
- СӨХ-ны дэлгэрэнгүй мэдээлэл бөглөж өгөх
Жич: Хурал хуулийн дагуу болж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор дүүрэг, хорооны төлөөллийг заавал хуралд оролцуулсан байх.
Дээрх материалуудыг тус бүр 2 хувь хийж, 1 хувийг СӨХ өөртөө хадгална.

