Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ

Монгол орны ой нь Хэнтий, Хангай, Алтайн уулархаг нутагт тархан ургаж, гол мөрний эх, ундаргыг бүрдүүлж, усны урсцыг зохицуулах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, амьтан ургамлын амьдрах орчныг бүрдүүлэх зэргээр экосистемийн тэнцвэрт байдлыг хангахын зэрэгцээ үйлдвэрийн түүхий эдийн нэг чухал нөөц болж байдаг тул экологи, нийгэм, эдийн засгийн олон талын ач холбогдолтой билээ. Манай ой нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг, генетикийн олон янз байдлыг хадгалсан өвөрмөц экосистем юм. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний сөрөг үйл ажиллагаа, түймрээс үүдэлтэй ойн доройтол, хомсдол эрчимжиж байна. Түүнчлэн уур амьсгалын эрс тэс нөхцөлд ургадаг тул бүтээмж бага, өсөлт удаан, ган хуурайшилт, түймэр, хөнөөлт шавж, өвчин зэрэг байгалийн хүчин зүйлс, хүний сөрөг үйл ажиллагааны нөлөөнд экологийн тэнцвэрт байдлаа амархан алддаг, байгалийн аясаар нөхөн сэргэх, тэлж ургах чадвар харьцангуй дорой байдаг онцлогтой тул ойн санг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагатай. Энэ ч утгаараа ойн экологи-эдийн засгийн үнэлгээг сүүлийн жилд 2-3 дахин нэмсэн. Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг эндээс орж харна уу.

 

Сууц өмчлөгчдийн холбоодын түвшин тогтоох шалгалтын ажлыг түр хойшлууллаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2021 оны 01 сарын 05 -ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбоонд түвшин тогтоох шалгалт явуулах тухай” 05 дугаар тушаалыг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 13 тоот захирамжаар 3 ажлын хэсэг байгуулагдсан.

Түвшин тогтоох ажлын хэсэг өнөөдрийн байдлаар 235 сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд үзлэг шалгалтыг зохион байгуулж сууц өмчлөгчдийн холбоодын гүйцэтгэх захирал нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээллийг хүргэсэн. Шалгалтын явцад сууц өмчлөгчдийн холбоодын дунд хог ангилан ялгах хогийн савны хүртээмж, ажлын байр, лифтний аюулгүй ажиллагаа, барилгын хувийн хэрэг хөтлөлт, оршин суугчдаас авах өр авлагын асуудал, гадна талбайн тохижилт зэрэг нийтлэг асуудлууд тулгамдаж байна.

2021 оны 04-р сарын 10-25-ны хугацаанд Монгол Улс “Бүх нийтийн бэлэн байдал” -ын зэрэгт шилжүүлсэнтэйгээр холбогдуулан сууц өмчлөгчдийн холбоодын түвшин тогтоох шалгалтын ажлыг түр зогсоолоо. “Бүх нийтийн бэлэн байдал” -ын зэрэг цуцлагдсаны дараагаар түвшин тогтоох шалгалтын ажлыг үргэлжлүүлэхээр боллоо.

“Наянбулаг” сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчдын санал хүсэлтийг шийдвэрлэхээр ажиллаж байна

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наянбулаг” сууц өмчлөгчдийн холбооны гишүүд, оршин суугчдаас гаргаж буй  санал хүсэлтийн дагуу Удирдах зөвлөлийн дарга Б.Чулуунцэцэг-тэй уулзаж хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах талаар заавар зөвлөгөө өгөв.

Мөн энэ асуудлаар Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн дарга Г.Мөнхчимэг 14 дүгээр хорооны Засаг дарга Д.Мөнхжаргал нар тухайн байрны оршин суугч иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, цаашид шийдвэрлэвэл зохих асуудлын талаар санал солилцож ажиллаа.

Хайс-Прийд ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж оршин суугчдын санал хүсэлтийг уламжиллаа

Сууц Өмчлөгчдийн Холбоодод түвшин тогтоох үзлэг шалгалт явуулах үеэр Дүүргийн Хөгжлийн Төвийн дарга Г.Мөнхчимэг, 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшин нар “Элизабет хотхон”-д ажиллаа.

Тус шалгалтын үеэр хотхоны ашиглалт хариуцан ажиллаж байгаа “Хайс-прийд” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж оршин суугчдын санал хүсэлтийг уламжилсан. Уулзалтаар оршин суугчдын хууль ёсны дагуу Сууц Өмчлөгчдийн Холбоо байгуулах талаар санал солилцож “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаа цуцлагдсаны дараа бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Сууц өмчлөгчдийн холбоодын түвшин тогтоох шалгалт үргэлжилсээр

Шалгалтын комиссын II баг 6, 8, 10, 11, 13, 16, 19, 22 дугаар хороодын Сууц Өмчлөгчдийн Холбоодоор үзлэг шалгалтыг үргэлжлүүлэн ажиллаж байна.

Сууц Өмчлөгчдийн Холбоодын өдөр тутмын үйл ажиллагаа, шаардлагатай баримт бичгийн бүрдэл, хөтлөлт, ажлын тайлан, санхүүгийн тайлан тооцоог сар бүр гарган оршин суугчиддаа тайлагнадаг эсэх талаар шалгаж байна.

Мөн шинээр байгуулагдсан холбоод, шинээр томилогдсон гүйцэтгэх захирлуудад хууль эрхзүй, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаа.

“Грийн хаус” сууц өмчлөгчдийн холбоонд ажиллаа

Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн дарга Г.Мөнхчимэг 14 дүгээр хорооны “Грийн хаус” Сууц Өмчлөгчдийн Холбооны оршин суугчдын гаргасан санал хүсэлтийн дагуу тус хорооны Засаг дарга Б.Мөнхжаргал болон байцаагч Т.Энхсайхан нартай уулзлаа.

Тус холбооны хариуцан ажиллаж байгаа 76, 77, 78 дугаар байруудын дээвэр, гадна фасадны чанар муудаж ус нэвтэрсэн, цахилгаан шат нь хэвийн, тогтмол ажилладаггүй тул иргэдээс санал хүсэлт ирүүлсний дагуу цахилгаан шатны угсралтын үед гаргасан алдаа зөрчлийг тодруулан арилгуулах, хэвийн үйл ажиллагааг хангаж засвар, үйлчилгээг тогтмол хийж гүйцэтгэх шаардлагатай талаар албан бичгийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэв.

Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбоодын түвшин тогтоох шалгалт үргэлжилж байна

Жил бүрийн ээлжит түвшин тогтоох шалгалтаар 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны МТА, 85А,Б Байр, Наяд, Сэлэнгэ 888, Амь нэг, Хадам таун Сууц Өмчлөгчдийн Холбоодын үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийлээ. Энэхүү шалгалтаар зохион байгуулалтын баримт бичгийн хөтлөлт, өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэл, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт хэвийн, засвар үйлчилгээ тогтмол хийгддэг зэргийг үнэлж ажилласан. Цаашид үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэх, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлтэй хамтран ажиллах талаар арга зүйн зөвлөмж өглөө.

“СОЁЛТОЙ ИРГЭН-ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ” гар зургийн уралдааны удирдамж

НЭГ. ЗОРИЛГО:

Хөгжлийг бүтээхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх

Ирээдүйг бүтээхэд иргэн бүрийн үүргийг сайжруулах зорилгоор хүүхэд багачуудад эрүүл ахуйн анхан шатны мэдлэг олгох, зөв дадлыг хэвшүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино.

ХОЁР. УРАЛДААНЫ БОЛЗОЛ

  1. Баянзүрх дүүргийн 6-12 насны хүүхэд багачуудын дунд зохион байгуулна.
  2. Бүтээлийн агуулга нь хүүхэд багачуудад хог хаягдлыг зориулалтын саванд ангилан ялгаж хаяхыг, эрүүл цэвэр орчинг өөрөө бүрдүүлэхийг, хүүхдийн зөв дадлаар дамжуулан насанд хүрэгчдэд нөлөөлөхийг тус тус уриалсан байна.

ГУРАВ. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Уралдаанд оролцогчид “СОЁЛТОЙ ИРГЭН-ГЭРЭЛТЭЙ ИРЭЭДҮЙ сэдвийн хүрээнд А4 хэмжээтэй цаасан дээр өөрийн санаа бодлоо чөлөөтэй дүрслэн зурж (тосон будаг, усан будаг, өнгийн харандаа зэрэг зургийн бүх төрөл, хэрэгслээр) тус уралдаанд ирүүлэх.
  2. Уралдаанд оролцох бүтээл нь оюуны өмчийн аливаа зөрчилгүй байх
  3. Бүтээлийг цахим хаягаар ирүүлэхдээ зургийн нэр, зураачийн овог нэр, нас, сургуулийн болон гэрийн хаяг, холбогдох утасны дугаарыг тодорхой бичиж илгээх

ДӨРӨВ: БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

  1. Бүтээлийг 2021 оны  04 дүгээр сарын 01-ээс 05 дугаар сарын 20-ны өдрийн 18.00 цаг хүртэл bzdkhugjliintuv1@gmail.com цахим хаягаар хүлээн авна.

 ТАВ: ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

  1. Бүтээлийг хүлээн авч нийтэд цацсанаас хойш оролцогчид өөрийн бүтээлд like, share цуглуулна. Шалгаруулалтын 50% нь уран бүтээлд олон нийтийн зүгээс өгсөн like, share-ийн тоог харгалзан үзнэ.
  2. Нийт онооны 50%-ийг мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн багийн саналаар шалгаруулна.
  3. Шалгарсан бүтээлийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн албан ёсны фейсбүүк хуудсаар олон нийтэд зарлан 06 дугаар сарын 01-нд үзэсгэлэн гаргаж, шагнал гардуулна.

ЗУРГАА: ШАГНАЛЫН САН

68 насны ангилал:

1-р байр                    1 сурагч                     Өргөмжлөл, дурсгалын зүйл

2-р байр                    2 сурагч                     Өргөмжлөл, дурсгалын зүйл

3-р байр                    3 сурагч                     Өргөмжлөл, дурсгалын зүйл

Тусгай байр             4 сурагч                     Өргөмжлөл, дурсгалын зүйл

9-12 насны ангилал:

1-р байр                    1 сурагч                    Өргөмжлөл, дурсгалын зүйл

2-р байр                    2 сурагч                    Өргөмжлөл, дурсгалын зүйл

3-р байр                    3 сурагч                    Өргөмжлөл, дурсгалын зүйл

Тусгай байр             4 сурагч                     Өргөмжлөл, дурсгалын зүйл

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Баянзүрх Дүүргийн Хөгжлийн төвийн албан ёсны фейсбүүк хуудас, 9498-9474 дугаараас авна уу.

“Олимп хотхон”-ы 421-423 дугаар байрны оршин суугчидтай уулзлаа

Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн дарга Г.Мөнхчимэг  ажлын хэсгийн хамт 26 дугаар хорооны “Олимп хотхон”-ы 421-423 дугаар байрны оршин суугчдын гомдлын дагуу  тухайн хотхоны нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгаж, нийт оршин суугчдын аюулгүй байдал, эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалттай танилцлаа. Зарим орон сууцны эд хөрөнгөд  хохирол учруулж болзошгүй хэд хэдэн зөрчилтэй байдал илэрсэн.

Иймд тухайн байрны оршин суугчдад зөрчлийг хэрхэн арилгах сууц өмчлөгчдийн холбоотойгоо хамтран ажиллах талаар заавар зөвлөмжийг өгч ажиллаа.