Баянзүрх Дүүргийн Хөгжлийн төвийн алба хаагчдын төлөөлөл хороодод ажиллаж эхэллээ.

Баянзүрх дүүргийн хөгжлийн төвийн газар өмчлөгчдийн холбоо хариуцсан алба 4, 5, 21, 27 дугаар хороодын Засаг дарга болон ажлын албаны ажилтнуудад  Иргэдийн бүлгийн ач холбогдолыг таниулж харилцан мэдээлэл солилцов.

Иргэдийн бүлэг нь Гэр хорооллын дор амьдардаг 8 ба түүнээс дээш өрхүүд өөрсдийн үүсгэл санаачлагаар нэгдэж эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд тодорхой хэмжээний хуримтлалыг бий болгож хамтран ажиллахыг хэлнэ.

Гэр хороололд Иргэдийн бүлэг байгуулагдсанаар нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулан амьдрахад таатай орчиныг өөрсдийн хүчээр бий болгох бүрэн боломжтой. Мөн нийслэл, дүүргээс зарлагдсан төсөл хөтөлбөр, болзолт уралдаануудад оролцон явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, дайрган зам, гэрэлтүүлэг, камержуулалт гэх мэт ажлуудыг өөрсдийн хүчээр хийж байна.

 

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ШИНЭЭР 42 ИРГЭДИЙН БҮЛЭГ БИЙ БОЛЛОО.

Иргэдийн бүлгүүдийг байгуулснаар гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хамт олны бүтээлч санаачилга, идэвхтэй оролцоог эрхэмлэн дэмжиж, иргэдийнхээ эрүүл, ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэн, ажлын байрыг бий болгох, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт хамгаалалтыг сайжруулах боломжтой.

Баянзүрх Дүүргийн Хөгжлийн төвөөс 42 Иргэдийн бүлгийг бүртгэж “Батламж” гардууллаа.

 

 

760 ГАРУЙ АЙЛ ӨРХҮҮДЭД ИРГЭДИЙН БҮЛГИЙН ДАВУУ ТАЛЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ.

Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн Газар өмчлөгчдийн холбоо хариуцсан албаны зохион байгуулагчид 760 гаруй өрхөд Игэдийн бүлгийн давуу тал болон иргэдийн бүлгийн хуримтлалыг хэрхэн бий болгох зэрэг мэдээллийг хүргэж ажиллаа.

 

ИРГЭДИЙН БҮЛГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДААС

Амьдарч буй орчиндоо тулгамдаж байгаа асуудлаа өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хамтын хүчээр шийддэг нэгдмэл зорилготой хүмүүсийг иргэдийн бүлэг гэнэ.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны “Сайхан Гудамж” иргэдийн бүлэг нь өөрсдийн амьдарч буй нийтийн эзэмшлийн талбайг тохижуулан хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулсан байдал

өмнө
дараа

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Гэрэлт цацралт” иргэдийн бүлэг монелийн 46, 47 дугаар гудамжийг Жишиг гудамж болгог тохижуулсан байдал

өмнө
дараа