“Олимп хотхон”-ы 421-423 дугаар байрны оршин суугчидтай уулзлаа

Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн дарга Г.Мөнхчимэг  ажлын хэсгийн хамт 26 дугаар хорооны “Олимп хотхон”-ы 421-423 дугаар байрны оршин суугчдын гомдлын дагуу  тухайн хотхоны нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгаж, нийт оршин суугчдын аюулгүй байдал, эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалттай танилцлаа. Зарим орон сууцны эд хөрөнгөд  хохирол учруулж болзошгүй хэд хэдэн зөрчилтэй байдал илэрсэн.

Иймд тухайн байрны оршин суугчдад зөрчлийг хэрхэн арилгах сууц өмчлөгчдийн холбоотойгоо хамтран ажиллах талаар заавар зөвлөмжийг өгч ажиллаа.

“СӨХ-НЫ ТӨЛБӨР ХААЧДАГ ВЭ?” БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ВИДЕО БИЧЛЭГИЙН УРАЛДААН

НЭГ.ЗОРИЛГО

“Дэмжих жил-2021” аяны хүрээнд иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг хангаж, оршин суугчдын өмч хөрөнгийг үнэ цэнэтэй байлгахын төлөө ажилладаг  Сууц Өмчлөгчдийн Холбоодын үйл ажиллагааг сурталчлах, төлбөр, хуримтлалын мөнгөний зарцуулалтыг иргэдэд нээлттэй болгоход уралдааны зорилго оршино.

ХОЁР. УРАЛДААНЫ БОЛЗОЛ

  • Уралдааныг Баянзүрх дүүргийн мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зохион явуулна.
  • Уралдаанд оролцогчид “СӨХ-НЫ ТӨЛБӨР ХААЧДАГ ВЭ?” сэдвийн хүрээнд СӨХ-ны үйл ажиллагаа болон төлбөр хураамжийг хуульд заасны дагуу тогтоож, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбооны дансанд хэрхэн төвлөрүүлж, зарцуулдаг талаар богино хэмжээний видео бичлэг хийж оролцоно.

ГУРАВ.  БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөр хэрхэн зарцуулагддаг талаарх бодит жишээ танилцуулсан байх
  2. Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөр үр дүнтэй зарцуулагддаг талаарх оновчтой, шинэлэг, бүтээлч туршлагаас хуваалцсан байх
  3. Бүтээлдээ Сууц Өмчлөгчдийн Холбооны хуримтлалын мөнгийг хэрхэн оновчтой хуваарилан зарцуулж, хэмнэлт гарган хуримтлалын сан бий болгох тооцооллыг тусгасан байх
  4. Уралдаанд оролцох бүтээл нь оюуны өмчийн аливаа зөрчилгүй байх
  5. Уралдаанд мэргэжлийн байгууллага, холбоод, студи, клубууд оролцох.
  6. Бичлэг нь 1-3 минутын хугацаатай, HD форматтай, дуу дүрсний өндөр чанартай байна.

ДӨРӨВ. БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

  1. Уралдаанд оролцох бүтээлийг 2021 оны 03 дугаар сарын 26-аас 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл bzdkhugjliintuv1@gmail.com цахим хаягаар хүлээн авна.

Жич: Бүтээлийн нэр, уран бүтээлчийн нэр, хаяг, холбогдох утасны дугаарыг тодорхой бичиж ирүүлэх

  1. Шалгарсан бүтээлийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн албан ёсны фейсбүүк хуудаст зарлаж, шагнал гардуулна.

ТАВ.  ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

  1. Бүтээлийг хүлээн авч нийтэд цацсанаас хойш оролцогчид өөрийн бүтээлд like, share цуглуулна. Шалгаруулалтын 50% нь уран бүтээлд олон нийтийн зүгээс өгсөн like, share-ийн тоог харгалзан үзнэ.
  2. Нийт онооны 50%-ийг мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн багийн саналаар шалгаруулна.

ЗУРГАА.  ШАГНАЛЫН САН

1-р байр                    1                      Өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байр                    1                      Өргөмжлөл, мөнгөн шагнал

3-р байр                    1                      Өргөмжлөл, мөнгөн шагнал

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн албан ёсны цахим хуудас болон фейсбүүк хуудаснаас авна уу.

 

 

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО БАЙГУУЛЖ ГЭРЧИЛГЭЭ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Сууц өмчлөгчдийн холбоо байгуулж гэрчилгээ авахад бүрдүүлэх бичиг баримт:

  1. Өргөдөл (Баянзүрх Дүүргийн Хөгжлийн төвд хандсан)
  2. Хорооны засаг даргын дэмжсэн тодорхойлолт
  3. Орон сууц хүлээж авсан улсын комиссын актын хуулбар
  4. СӨХ байгуулсан тухай бүх гишүүдийн хурлын тэмдэглэл
  5. СӨХ байгуулсан тухай бүх гишүүдийн хурлын тогтоол
  6. Сууц өмчлөгчдийн холбооны дүрэм
  7. Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл /УЗ дарга, гүйцэтгэх захирлыг сонгосон/
  8. Удирдах зөвлөлийн хурлын тогтоол /УЗ дарга, гүйцэтгэх захирлыг томилсон/
  9. Хяналтын зөвлөлийн хурлын тэмдэглэл /ХЗ даргыг сонгосон/
  10. Хяналтын зөвлөлийн хурлын тогтоол /ХЗ даргыг томилсон/
  11. Удирдах зөвлөлийн гишүүдийн анкет /маягтаар/
  12. Хяналтын зөвлөлийн гишүүдийн анкет /маягтаар/
  13. Гүйцэтгэх захирлын анкет /маягтаар/
  14. Гүйцэтгэх захирлын мөрийн хөтөлбөр
  15. Удирдах зөвлөлийн даргатай гүйцэтгэх захирлын байгуулсан гэрээ
  16. СӨХ-ноос хийх ажлын төлөвлөгөө
  17. Хүлээн зөвшөөрсөн иргэдийн гарын үсэг(СӨХ-г дэмжсэн, нийт оршин суугчдын 50%-c дээш)
  18. Гэрчилгээний үнэ
  19. Материалуудаа зориулалтын хавтаст хийж СӨХ-ны оноосон нэр, хорооны дугаар бичих
  20. Орон сууцны зураг төсөл
  21. Орон сууцны фото зураг
  22. Тухайн СӨХ-г байгуулах бүх оршин суугчдын хурлыг фото зургаар баталгаажуулж хавсаргах
  23. СӨХ заавал ажлын контортой байх
  24. СӨХ-ны орлого, зарлагын тооцоолол
  25. Гэрчилгээн дээр бичигдэх албан ёсны хаяг /Хороо, гудамж, байрны №/
  26. СӨХ-ны дэлгэрэнгүй мэдээлэл бөглөж өгөх

Жич: Хурал хуулийн дагуу болж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор дүүрэг, хорооны төлөөллийг заавал хуралд оролцуулсан байх.

Дээрх материалуудыг тус бүр 2 хувь хийж, 1 хувийг СӨХ өөртөө хадгална.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 5 ДУГААР ХОРООНЫ “ӨРНӨЛТ” СӨХ ДЭЭР АЖИЛЛАЛАА.

Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн дарга Г.Мөнхчимэг “Түвшин тогтоох” ажлын хэсэг, шалгалтын бүрэлдэхүүн болон 5 дугаар хорооны засаг дарга Б.Өнөрбаяр нарын хамтаар  тухайн хороонд байрлах “Өрнөлт” СӨХ-ны хариуцсан 9а, 9б, 11  байранд оршин суугч иргэдийн санал хүсэлтийн дагуу газар дээр нь очиж шалган зааварчилж, үүсэж буй нөхцөл байдал, зөрчилтэй асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахад дараах зөрчил илэрсэн:

  1. СӨХ-ны Гүйцэтгэх захирлыг солих асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй.
  2. Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй.
  3. Нийт оршин суугч, гишүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах асуудалд хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаас оршин суугч 114 өрхийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүссэн.

Иймд 5 дугаар хорооны Иргэний танхимд “Ковид-19”-ийн журмыг баримтлан тус СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал Цэвэлмаа, иргэдийн төлөөллийг оролцуулан зөрчилтэй болон тулгамдаж буй асуудлыг нэг бүрчлэн ярилцаж цаашид Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8,  9 дүгээр заалтыг сайтар судалж үйл ажиллагааг явуулах, мөн удирдах зөвлөл нь 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллах талаар чиглэл өгөн ажиллаа.

Read more “БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 5 ДУГААР ХОРООНЫ “ӨРНӨЛТ” СӨХ ДЭЭР АЖИЛЛАЛАА.”

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ СОЛИГДОХОД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

1. СӨХ-ны гэрчилгээний эх хувь
2. Хорооны засаг даргын тодорхойлолт
3. Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл / тогтоол
4. Өмнөх гүйцэтгэх захирлын удирдах зөвлөлд хандсан ажлаас чөлөөлөхийг хүссэн өргөдөл
5. Шинээр сонгогдсон гүйцэтгэх захирлын мөрийн хөтөлбөр
6. Удирдах зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирлын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ
7. Гүйцэтгэх захирлын анкет/энд дарж татаж авна уу/

2020 ОНД ОНХС-ГЫН ХӨРӨНГӨӨР БЗД-ИЙН 18 ДУГААР ХОРООНД ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД

2020 онд ОНХС-гийн хөрөнгөөр БЗД-ийн 18-р дүүрэгт хийгдсэн ажлууд

Иргэн та 04 дүгээр сарын 01-ээс өмнө амжиж, амьдарч буй хороондоо ямар бүтээн байгуулалтын ажил хийлгэх хүсэлтэй байгаа талаар саналаа өгөөрэй
Smart UB аппликейшн татаж авах линк
📲 Android: https://play.google.com/store/apps/details?id=mn.ubitgov.smartubv2&hl=en&gl=US&fbclid=IwAR3wSIRenSObFqUb1K_iXN9a5FChEkrQS3bBr1XKxHyIghOTrLMLxLY3LOM
📲 iOS:
https://apps.apple.com/mn/app/smart-ub/id708807878

Posted by БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ on Wednesday, March 24, 2021

SMART UB АППЛИКЕЙШН ТАТАХ ЗААВАР

Smart UB аппликейшн татах заавар

🏃‍♂️🏃‍♀️ Нийслэлийн 2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар иргэдээс авах санал асуулга дуусахад 8 хоног үлдлээ.
📋 Smart UB аппликейшн татаж авах линк
📲 Android: https://play.google.com/store/apps/details?id=mn.ubitgov.smartubv2&hl=en&gl=US&fbclid=IwAR3wSIRenSObFqUb1K_iXN9a5FChEkrQS3bBr1XKxHyIghOTrLMLxLY3LOM
📲 iOS:
https://apps.apple.com/mn/app/smart-ub/id708807878

Posted by БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ on Thursday, March 25, 2021

ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ТОХИЖУУЛАХ ТӨСӨЛ

Баянзүрх дүүргийн 5, 6, 22, 25 дугаар хороодод хүүхдийн тоглоомын талбайн тохижилт байхгүйн улмаас хүүхэд багачууд цагаа зөв өнгөрөөх, тоглож наадах боломжгүй байсныг Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн санаачлагаар сууц өмчлөгдийн холбоо болон иргэдийн бүлгүүдтэй хамтран ахмад настан болон хүүхэд багачууд цагаа зөв боловсон өнгөрөөх боломжтой стандартын шаардлага хангасан иж бүрэн тоглоомын талбайн тохижилтыг хийж дуусгалаа.

төсөл хэрэгжихийн өмнө
төсөл хэрэгжсэний дараа

НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ХАЙС ШИНЭЧЛЭХ ТӨСӨЛ

Баянзүрх дүүргийн 1,3,14,15 дугаар хороодын байрны гадна байрлах ногоон байгууламжийг хамгаалах хайснуудыг шинэчлээгүй удсаны улмаас элэгдэлд орж нуран ногоон байгууламжийг хамгаалах чадамжгүй болсны улмаас тус хороодын ногоон байгууламж сүйдээд байсныг Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн санаачлалаар сууц өмчлөгдийн холбоодтой хамтран сэргээн засварлалаа.

 

өмнө
дараа