Мод тарих зөвлөгөө

Модыг хэдэн сард тарих ёстой вэ?

Монголын нөхцөлд хавар дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 25-ны дотор модны нахиа задрахаас өмнө  тарих нь тохиромжтой. Намрын цагт аравдугаар сарын 1-нээс арван нэгдүгээр сарын хооронд  модны нахиа зангидаж, тайван байдалд шилжсэн үеэс тарьж болдог. Гэхдээ мод тарьж байгаа хүмүүс өөр өөрийн гэсэн туршлагатай учраас янз бүрийн цаг хугацааг сонгон тарих нь бий. Мод тарих хугацаа өнгөрчихсөн хойно тарьвал мод усаа шингээх чадваргүй болж ургалт нь удааширна. Харин бортоготой хамгаалагдсан хөрстэй суулгацыг зуны турш тарих боломжтой.

Модыг шилжүүлж суулгахдаа юунд анхаарах хэрэгтэй вэ?

Модыг шилжүүлэн суулгах нь тухайн модныхоо төрлөөс хамаарна. Тухайлбал, уулын ард сүүдэрт ургаж байсан модыг авчирч нар их тусдаг газар тарьж болохгүй. Хэрэв тэгвэл чийглэг, ус шингээх чанap нь алдагдаж улмаар ургалгүй үхэж мэднэ. Тэгэхээр мод шилжүүлэн суулгахдаа хэд хэдэн зүйлийг сайтар анхаарах ёстой. Нэгдүгээрт модоо зөв сонгох нь чухал. Модныхоо өндөр болон ишний диаметртэй харьцуулж, үндэсний тойргийг гаргах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, модны гол иш хэдий чинээ бүдүүн байна түүнтэй харьцуулж үндсийг шороотой нь хамт ухаж авна. Хамгийн гол нь тухайн модны үндсийг гэмтээлгүй авах хэрэгтэй. Том мод шилжүүлэн суулгалтыг уг нь 1-2 жил хийдэг юм. Эхний жил модны үндэсийг таслах үйл ажиллагаа явагдана. Дараа нь шилжүүлэлт хийдэг байх жишээтэй. Түүнээс биш модыг шууд ухаж авахад эрсдэлтэй.

Модыг яаж услах вэ?

Мод усыг уудаггүй. Түүний үндэс нь усыг өөртөө шингээдэг. Тиймээс модыг бага багаар шингээж  услах хэрэгтэй. Мод тарьчихаад эхний үед нэг модыг долоо хоногт 80-100 литр усаар услахад хангалттай. Шинээр суулгасан том суулгацанд нүхний хэмжээнээс хамаарч 200 л усыг шингээх замаар услах хэрэгтэй.  Аажмаар хөрс чийгээр хангагдах  учраас цаашид  түүнийг их хэмжээгээр услаад байх шаардлагагүй. 8-р сараас нэг удаагийн усалгааны хэмжээг ихэсгэж, услагаа хийх хоорондох  хугацааг тухайн жилийн цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан тогтооно. 8-р сарын дунд арав хоногоос усалгааны тоог цөөрүүлсэнээр найлзуур моджих, шинэ нахиа бүрэлдэж бэлтгэл шим тэжээлийн бодис хуримтлуулах үйл явцыг дэмжинэ. Ингэснээр мод сөөгний хүйтэнд тэсвэрлэх чадвар сайжрах нөхцлийг хангадаг. Модыг ганхуулж, үндсийг нь тайван байлгадаггүй зүйл бол салхи. Мөн чийгийг нь алдагдуулж ядраадаг. Тиймээс том мод тарихдаа тулгуурыг зөв, сайн хийж өгөх шаардлагатай. Аль болох нөмөр газар тарих нь зүйтэй. Шинэ технологийн эринд ирсэн байгаа өнөө үед модыг услахаас гадна янз бүрийн бордоо хэрэглэн арчилж болно.

Ямар модыг сонгох вэ?

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болох цэцэрлэгт хүрээлэн /парк/, цэцэрлэг /сад/, гудамжны цэцэрлэг /бульвар/, цувраа цэцэрлэг /аллей/  болон албан байгууллага, сургууль цэцэрлэг, эмнэлгийн орчинд аль болох чимэглэлийн шинжийг нь харгалзан стандартын 1-р зэргийн  суулгацаар цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийх нь зүйтэй. Чимэглэлийн шинжид ургамлын өндөр, иш, холтосны өнгө, цэцгийн өнгө, цэцэглэх хугацаа, цэцэглэлт үргэлжлэх хоног, үр жимсний өнгө, үнэр зэрэг үзүүлэлтийг авч үздэг. Өрхийн цэцэрлэгт жимс жимсгэний модыг нэмж сонгох нь зүйтэй.

УСНЫ АЛДАГДЛЫГ ЗОГСООЁ!

Ус алддаг тоног төхөөрөмж нь усыг хором тутам хаягдал болгодог тул мэргэжлийн байгууллагаар засуулж зөвлөгөө аваарай. Ганцхан эвдэрхий цоргоор долоо хоногт 90л, ус жилд 4,680л алдагддаг.

Нэг голтой холигч ашигла

Халуун хүйтэн усны тусдаа гоожуураас ус хэрэглэхэд шаардлагатай температурыг тохируулахын тулд үргүй зарцуулдаг. Нэг холигя нь усны халуун хүйтнийг хурдан тохируулдаг учраас ийм хэмнэлттэй сонголтыг хийгээрэй.

ХОС ТОВЧЛУУРТАЙ СИСТЕМ ХЭРЭГЛЭ

Ахуйн хэрэглээний 24 хувийг бочкины ус эзэлдэг. Энгийн татуургатай бочки нэг таталтаар 8-9л ус хэрэглэдэг бол хос товчлууртай систем бүхий бочки суурилуулснаар усыг 75 хувь хүртэл хэмнэх боломжтой ба жилд 33000 литр ус хэмнэнэ.

АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ УСЫГ ХЭМНЭХ НЬ

Ваннаа дүүргэж усанд ороход 150-180 литр ус, шүршүүрт 15 мин ороход 200-250 литр ус зарцуулдаг.

Биеэ савандаж байх үедээ усаа хааснаар 2 дахин бага хэрэглэнэ.

Шүршүүрт орох хугацаагаа гурван минутаар богиносговол 36 хувиар усаа хэмнэн жилд 13000 литр хүртэлх усыг хэмнэх боломжтой.

Шүд угаах сахал хусах үедээ цоргыг хааж, усаа станканд хийж угааж заншвал нэг удаад 10-20 литр, жилд 6820 литр усыг хэмнэж чадна.

Усныхаа халуун хүйтнийг тохируулж бүлээн ус хэрэглэхийн тулд хүйтэн усыг ихэсгэхийн оронд халуун усыг багасгах нь зөв.

Ус хэрэглэсний дараа крантаа сайтар хааж байхыг хүүхдүүдээ захиж сургаарай.

ГАЛ ТОГООНД УС ХЭМНЭХ АРГУУД

Аяга, таваг, сав суулгыг крантаа хаалгүйгээр 10 минут угаахад 43,3 литр ус зарцуулдаг.

Крантаа хаах эсвэл бага хэмжээгээр гоожулан угааснаар 25 литр ус хэмнэх боломжтой

Хүнсний ногоогоо гоожиж буй усаар бус ус дүүргэсэн саванд угаагаад дараа нь цэвэр усаар зайл.

Хүнсний ногоо угаасан усаа битгий асга, түүгээр гэрийнхээ цэцэг ногоог усла.

Хүн бүр өөрийн гэсэн аягатай болсоноор танай гэр бүл байнга аяга таваг угааж ус гарздах шаардлагагүй болно.

БУСАД АХУЙН ХЭРЭГЛЭЭНД УС ХЭМНЭХ БОЛОМЖУУД

Авто машинаа угаах:

Та автомашинаа усаар угаах гэж байгаа бол өндөр даралтын усаар угаахыг зөвлөж байна.

Энэ бол ус хэмнэлттэй хэрэглэх нэг хэлбэр мөн.

Хувцас угаах:

Угаалгын машин усны хэрэглээний 27 хувийг зарцуулдаг./4, 5 одтой/ угаалгийн машин энгийнээс 60 хувь бага ус хэрэглэдэг.

Угаалгын машины чадлыг аль болох бүрэн ашиглахаар тооцон хувцсаа дүүргэж ажиллуулах. Ингэснээр олон эдлэлийг нэг дор угаан усыг хэмнэх боломжтой.

Усалгаа:

Ууршилт бага явагддаг тул өглөө эрт эсвэл орой зүлэг ногоогоо усалж байгаарай. Усалгааны цоргонд цацруулагч, бороожуулагч хийгээрэй.

Загасны акварумын ус, өндөг чанасан усаар цэцгээ усалж болно. Энэ нь амин дэмтэй тул сайн тэжээл болно.

 

Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ

Монгол орны ой нь Хэнтий, Хангай, Алтайн уулархаг нутагт тархан ургаж, гол мөрний эх, ундаргыг бүрдүүлж, усны урсцыг зохицуулах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, амьтан ургамлын амьдрах орчныг бүрдүүлэх зэргээр экосистемийн тэнцвэрт байдлыг хангахын зэрэгцээ үйлдвэрийн түүхий эдийн нэг чухал нөөц болж байдаг тул экологи, нийгэм, эдийн засгийн олон талын ач холбогдолтой билээ. Манай ой нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг, генетикийн олон янз байдлыг хадгалсан өвөрмөц экосистем юм. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний сөрөг үйл ажиллагаа, түймрээс үүдэлтэй ойн доройтол, хомсдол эрчимжиж байна. Түүнчлэн уур амьсгалын эрс тэс нөхцөлд ургадаг тул бүтээмж бага, өсөлт удаан, ган хуурайшилт, түймэр, хөнөөлт шавж, өвчин зэрэг байгалийн хүчин зүйлс, хүний сөрөг үйл ажиллагааны нөлөөнд экологийн тэнцвэрт байдлаа амархан алддаг, байгалийн аясаар нөхөн сэргэх, тэлж ургах чадвар харьцангуй дорой байдаг онцлогтой тул ойн санг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагатай. Энэ ч утгаараа ойн экологи-эдийн засгийн үнэлгээг сүүлийн жилд 2-3 дахин нэмсэн. Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг эндээс орж харна уу.

 

Сууц өмчлөгчдийн холбоодын түвшин тогтоох шалгалтын ажлыг түр хойшлууллаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2021 оны 01 сарын 05 -ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбоонд түвшин тогтоох шалгалт явуулах тухай” 05 дугаар тушаалыг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 13 тоот захирамжаар 3 ажлын хэсэг байгуулагдсан.

Түвшин тогтоох ажлын хэсэг өнөөдрийн байдлаар 235 сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд үзлэг шалгалтыг зохион байгуулж сууц өмчлөгчдийн холбоодын гүйцэтгэх захирал нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээллийг хүргэсэн. Шалгалтын явцад сууц өмчлөгчдийн холбоодын дунд хог ангилан ялгах хогийн савны хүртээмж, ажлын байр, лифтний аюулгүй ажиллагаа, барилгын хувийн хэрэг хөтлөлт, оршин суугчдаас авах өр авлагын асуудал, гадна талбайн тохижилт зэрэг нийтлэг асуудлууд тулгамдаж байна.

2021 оны 04-р сарын 10-25-ны хугацаанд Монгол Улс “Бүх нийтийн бэлэн байдал” -ын зэрэгт шилжүүлсэнтэйгээр холбогдуулан сууц өмчлөгчдийн холбоодын түвшин тогтоох шалгалтын ажлыг түр зогсоолоо. “Бүх нийтийн бэлэн байдал” -ын зэрэг цуцлагдсаны дараагаар түвшин тогтоох шалгалтын ажлыг үргэлжлүүлэхээр боллоо.

“Наянбулаг” сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчдын санал хүсэлтийг шийдвэрлэхээр ажиллаж байна

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наянбулаг” сууц өмчлөгчдийн холбооны гишүүд, оршин суугчдаас гаргаж буй  санал хүсэлтийн дагуу Удирдах зөвлөлийн дарга Б.Чулуунцэцэг-тэй уулзаж хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах талаар заавар зөвлөгөө өгөв.

Мөн энэ асуудлаар Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн дарга Г.Мөнхчимэг 14 дүгээр хорооны Засаг дарга Д.Мөнхжаргал нар тухайн байрны оршин суугч иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, цаашид шийдвэрлэвэл зохих асуудлын талаар санал солилцож ажиллаа.

Хайс-Прийд ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж оршин суугчдын санал хүсэлтийг уламжиллаа

Сууц Өмчлөгчдийн Холбоодод түвшин тогтоох үзлэг шалгалт явуулах үеэр Дүүргийн Хөгжлийн Төвийн дарга Г.Мөнхчимэг, 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшин нар “Элизабет хотхон”-д ажиллаа.

Тус шалгалтын үеэр хотхоны ашиглалт хариуцан ажиллаж байгаа “Хайс-прийд” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж оршин суугчдын санал хүсэлтийг уламжилсан. Уулзалтаар оршин суугчдын хууль ёсны дагуу Сууц Өмчлөгчдийн Холбоо байгуулах талаар санал солилцож “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаа цуцлагдсаны дараа бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Сууц өмчлөгчдийн холбоодын түвшин тогтоох шалгалт үргэлжилсээр

Шалгалтын комиссын II баг 6, 8, 10, 11, 13, 16, 19, 22 дугаар хороодын Сууц Өмчлөгчдийн Холбоодоор үзлэг шалгалтыг үргэлжлүүлэн ажиллаж байна.

Сууц Өмчлөгчдийн Холбоодын өдөр тутмын үйл ажиллагаа, шаардлагатай баримт бичгийн бүрдэл, хөтлөлт, ажлын тайлан, санхүүгийн тайлан тооцоог сар бүр гарган оршин суугчиддаа тайлагнадаг эсэх талаар шалгаж байна.

Мөн шинээр байгуулагдсан холбоод, шинээр томилогдсон гүйцэтгэх захирлуудад хууль эрхзүй, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаа.

“Грийн хаус” сууц өмчлөгчдийн холбоонд ажиллаа

Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн дарга Г.Мөнхчимэг 14 дүгээр хорооны “Грийн хаус” Сууц Өмчлөгчдийн Холбооны оршин суугчдын гаргасан санал хүсэлтийн дагуу тус хорооны Засаг дарга Б.Мөнхжаргал болон байцаагч Т.Энхсайхан нартай уулзлаа.

Тус холбооны хариуцан ажиллаж байгаа 76, 77, 78 дугаар байруудын дээвэр, гадна фасадны чанар муудаж ус нэвтэрсэн, цахилгаан шат нь хэвийн, тогтмол ажилладаггүй тул иргэдээс санал хүсэлт ирүүлсний дагуу цахилгаан шатны угсралтын үед гаргасан алдаа зөрчлийг тодруулан арилгуулах, хэвийн үйл ажиллагааг хангаж засвар, үйлчилгээг тогтмол хийж гүйцэтгэх шаардлагатай талаар албан бичгийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэв.

Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбоодын түвшин тогтоох шалгалт үргэлжилж байна

Жил бүрийн ээлжит түвшин тогтоох шалгалтаар 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны МТА, 85А,Б Байр, Наяд, Сэлэнгэ 888, Амь нэг, Хадам таун Сууц Өмчлөгчдийн Холбоодын үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийлээ. Энэхүү шалгалтаар зохион байгуулалтын баримт бичгийн хөтлөлт, өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэл, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт хэвийн, засвар үйлчилгээ тогтмол хийгддэг зэргийг үнэлж ажилласан. Цаашид үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэх, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлтэй хамтран ажиллах талаар арга зүйн зөвлөмж өглөө.

“СОЁЛТОЙ ИРГЭН-ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ” гар зургийн уралдааны удирдамж

НЭГ. ЗОРИЛГО:

Хөгжлийг бүтээхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх

Ирээдүйг бүтээхэд иргэн бүрийн үүргийг сайжруулах зорилгоор хүүхэд багачуудад эрүүл ахуйн анхан шатны мэдлэг олгох, зөв дадлыг хэвшүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино.

ХОЁР. УРАЛДААНЫ БОЛЗОЛ

  1. Баянзүрх дүүргийн 6-12 насны хүүхэд багачуудын дунд зохион байгуулна.
  2. Бүтээлийн агуулга нь хүүхэд багачуудад хог хаягдлыг зориулалтын саванд ангилан ялгаж хаяхыг, эрүүл цэвэр орчинг өөрөө бүрдүүлэхийг, хүүхдийн зөв дадлаар дамжуулан насанд хүрэгчдэд нөлөөлөхийг тус тус уриалсан байна.

ГУРАВ. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Уралдаанд оролцогчид “СОЁЛТОЙ ИРГЭН-ГЭРЭЛТЭЙ ИРЭЭДҮЙ сэдвийн хүрээнд А4 хэмжээтэй цаасан дээр өөрийн санаа бодлоо чөлөөтэй дүрслэн зурж (тосон будаг, усан будаг, өнгийн харандаа зэрэг зургийн бүх төрөл, хэрэгслээр) тус уралдаанд ирүүлэх.
  2. Уралдаанд оролцох бүтээл нь оюуны өмчийн аливаа зөрчилгүй байх
  3. Бүтээлийг цахим хаягаар ирүүлэхдээ зургийн нэр, зураачийн овог нэр, нас, сургуулийн болон гэрийн хаяг, холбогдох утасны дугаарыг тодорхой бичиж илгээх

ДӨРӨВ: БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

  1. Бүтээлийг 2021 оны  04 дүгээр сарын 01-ээс 05 дугаар сарын 20-ны өдрийн 18.00 цаг хүртэл bzdkhugjliintuv1@gmail.com цахим хаягаар хүлээн авна.

 ТАВ: ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

  1. Бүтээлийг хүлээн авч нийтэд цацсанаас хойш оролцогчид өөрийн бүтээлд like, share цуглуулна. Шалгаруулалтын 50% нь уран бүтээлд олон нийтийн зүгээс өгсөн like, share-ийн тоог харгалзан үзнэ.
  2. Нийт онооны 50%-ийг мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн багийн саналаар шалгаруулна.
  3. Шалгарсан бүтээлийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн албан ёсны фейсбүүк хуудсаар олон нийтэд зарлан 06 дугаар сарын 01-нд үзэсгэлэн гаргаж, шагнал гардуулна.

ЗУРГАА: ШАГНАЛЫН САН

68 насны ангилал:

1-р байр                    1 сурагч                     Өргөмжлөл, дурсгалын зүйл

2-р байр                    2 сурагч                     Өргөмжлөл, дурсгалын зүйл

3-р байр                    3 сурагч                     Өргөмжлөл, дурсгалын зүйл

Тусгай байр             4 сурагч                     Өргөмжлөл, дурсгалын зүйл

9-12 насны ангилал:

1-р байр                    1 сурагч                    Өргөмжлөл, дурсгалын зүйл

2-р байр                    2 сурагч                    Өргөмжлөл, дурсгалын зүйл

3-р байр                    3 сурагч                    Өргөмжлөл, дурсгалын зүйл

Тусгай байр             4 сурагч                     Өргөмжлөл, дурсгалын зүйл

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Баянзүрх Дүүргийн Хөгжлийн төвийн албан ёсны фейсбүүк хуудас, 9498-9474 дугаараас авна уу.