Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн дарга Г.Мөнхчимэг ажлын хэсгийн хамт 26 дугаар хорооны “Олимп хотхон”-ы 421-423 дугаар байрны оршин суугчдын гомдлын дагуу тухайн хотхоны нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгаж, нийт оршин суугчдын аюулгүй байдал, эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалттай танилцлаа. Зарим орон сууцны эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй хэд хэдэн зөрчилтэй байдал илэрсэн.


Иймд тухайн байрны оршин суугчдад зөрчлийг хэрхэн арилгах сууц өмчлөгчдийн холбоотойгоо хамтран ажиллах талаар заавар зөвлөмжийг өгч ажиллаа.


