БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН АЛБА ХААГЧ НАР ЭРГҮҮЛ ХИЙЖ АЖИЛЛАЛАА.

Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн ажилчин албан хаагч нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны Засгийн газарт чиглэл өгөх тухай 10 дугаар зарлиг, Монгол улсын засгийн газрын 2020 оны 30, 39, 62, 63 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны тогтоол, шийдвэрүүд, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/108, А/166, А/168, А/191 дүгээр захирамж, Нийслэлийн онцгой комиссын даргын 01, 02 дугаар тушаал, Нийслэлийн онцгой комиссын 2,3,4 дүгээр хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулж, ажлын хүрээнд батлагдсан хуваарь, зааврын  болон дараах арга хэмжээг зохион байгуулж ажиллах захирамжийн дагуу 4,5,6 дугаар саруудад Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сансарын тойргоос урагш 1 дүгээр байр өнгөртөл Тайж зочид буудлаас эрүүл мэндийн 10 дугаар төв хүртэлх хуваарийн дагуу эргүүлээр тус тус амжилттай ажиллалаа.

КОРОНАВИРУСААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЛЭЭ.

Дэлхийн нийтэд COVID-19 буюу корона вирус дэгдсэнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн албан хаагч нар “Сууц өмчлөгчдийн холбоо”, “Иргэдийн бүлэг”-үүдэд зөвлөмж мэдээллийг хүргэж танилцууллаа.