Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2021 оны 01 сарын 05 -ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбоонд түвшин тогтоох шалгалт явуулах тухай” 05 дугаар тушаалыг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 13 тоот захирамжаар 3 ажлын хэсэг байгуулагдсан.
Түвшин тогтоох ажлын хэсэг өнөөдрийн байдлаар 235 сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд үзлэг шалгалтыг зохион байгуулж сууц өмчлөгчдийн холбоодын гүйцэтгэх захирал нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээллийг хүргэсэн. Шалгалтын явцад сууц өмчлөгчдийн холбоодын дунд хог ангилан ялгах хогийн савны хүртээмж, ажлын байр, лифтний аюулгүй ажиллагаа, барилгын хувийн хэрэг хөтлөлт, оршин суугчдаас авах өр авлагын асуудал, гадна талбайн тохижилт зэрэг нийтлэг асуудлууд тулгамдаж байна.

2021 оны 04-р сарын 10-25-ны хугацаанд Монгол Улс “Бүх нийтийн бэлэн байдал” -ын зэрэгт шилжүүлсэнтэйгээр холбогдуулан сууц өмчлөгчдийн холбоодын түвшин тогтоох шалгалтын ажлыг түр зогсоолоо. “Бүх нийтийн бэлэн байдал” -ын зэрэг цуцлагдсаны дараагаар түвшин тогтоох шалгалтын ажлыг үргэлжлүүлэхээр боллоо.

