БЗД-ийн 2, 4 дүгээр хороо мамбадацан хийд орчмын В хэсэгчилсэн талбай нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12/43 тогтоолоор батлагдсан. Тус байршил нь 20 га буюу 236 нэгж талбартай юм. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөрөө 1 500 айлын 10 блок орон сууцны барилга, 120 хүүхдийн цэцэрлэгийн барилга 1 ширхэг, хүүхдийн асрамжийн төвийн барилга 1 ширхэг тус тус 2022 он гэхэд ашиглалтад орно.

БЗД-ийн 13, 14 дүгээр хороо орон сууцны 14 хороолол орчмын Б хэсэгчилсэн талбай нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 7/29 тогтоолоор батлагдсан. Тус байршил нь 11.3 га буюу 165 нэгж талбартай юм. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөрөө 2304 айлын 14 блок орон сууцны барилга, 400 хүүхдийн цэцэрлэгийн барилга 1 ширхэг тус тус төлөвлөгдсөн.

Баянзүрх дүүргийн 8, 16-р хороо батлан хамгаалахын их сургууль орчим, “Б” хэсэгчилсэн талбай нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 7/29 тогтоолоор батлагдсан. Тус байршил нь 42.8 га буюу 399 нэгж талбартай юм. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөрөө 5102 айлын 42 блок орон сууцны барилга, 960 хүүхдийн сургууль 1 ширхэг, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга 1 ширхэг тус тус төлөвлөгдсөн.

Баянзүрх дүүргийн 8, 16-р хороо батлан хамгаалахын их сургууль орчим, “А” хэсэгчилсэн талбай нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 7/29 тогтоолоор батлагдсан. Тус байршил нь 51 га буюу 280 нэгж талбартай юм. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөрөө 4776 айлын 45 блок орон сууцны барилга, 750 хүүхдийн сургууль 1 ширхэг, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга 3 ширхэг тус тус төлөвлөгдсөн.
2020 он гэхэд 848 айлын 8 блок орон сууц ашиглалтад орох боломжтой.

БЗД-ийн 13, 14 дүгээр хороо орон сууцны 14 хороолол орчмын Е хэсэгчилсэн талбай нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 7/29 тогтоолоор батлагдсан. Тус байршил нь 7.6 га буюу 73 нэгж талбартай юм. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөрөө 1599 айлын 21 блок орон сууцны барилга, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга 1 ширхэг, хүүхдийн сургуулийн комплекс барилга 1 ширхэг тус тус төлөвлөгдсөн.
2020 он гэхэд 1004 айлын орон сууц буюу 13 блок ашиглалтад орох боломжтой.

БЗД-ийн 13, 14 дүгээр хороо орон сууцны 14 хороолол орчмын Е хэсэгчилсэн талбай нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны7/29 тогтоолоор батлагдсан. Тус байршил нь 5.5 га буюу 72 нэгж талбартай юм. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөрөө 1584 айлын 15 блок орон сууцны барилга, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга 1 ширхэг тус тус төлөвлөгдсөн.
2020 он гэхэд 1584 айлын орон сууц буюу 15 блок ашиглалтад орох боломжтой.








