“Грийн хаус” сууц өмчлөгчдийн холбоонд ажиллаа

Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн дарга Г.Мөнхчимэг 14 дүгээр хорооны “Грийн хаус” Сууц Өмчлөгчдийн Холбооны оршин суугчдын гаргасан санал хүсэлтийн дагуу тус хорооны Засаг дарга Б.Мөнхжаргал болон байцаагч Т.Энхсайхан нартай уулзлаа.

Тус холбооны хариуцан ажиллаж байгаа 76, 77, 78 дугаар байруудын дээвэр, гадна фасадны чанар муудаж ус нэвтэрсэн, цахилгаан шат нь хэвийн, тогтмол ажилладаггүй тул иргэдээс санал хүсэлт ирүүлсний дагуу цахилгаан шатны угсралтын үед гаргасан алдаа зөрчлийг тодруулан арилгуулах, хэвийн үйл ажиллагааг хангаж засвар, үйлчилгээг тогтмол хийж гүйцэтгэх шаардлагатай талаар албан бичгийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэв.

Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбоодын түвшин тогтоох шалгалт үргэлжилж байна

Жил бүрийн ээлжит түвшин тогтоох шалгалтаар 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны МТА, 85А,Б Байр, Наяд, Сэлэнгэ 888, Амь нэг, Хадам таун Сууц Өмчлөгчдийн Холбоодын үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийлээ. Энэхүү шалгалтаар зохион байгуулалтын баримт бичгийн хөтлөлт, өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэл, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт хэвийн, засвар үйлчилгээ тогтмол хийгддэг зэргийг үнэлж ажилласан. Цаашид үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэх, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлтэй хамтран ажиллах талаар арга зүйн зөвлөмж өглөө.

“Олимп хотхон”-ы 421-423 дугаар байрны оршин суугчидтай уулзлаа

Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн дарга Г.Мөнхчимэг  ажлын хэсгийн хамт 26 дугаар хорооны “Олимп хотхон”-ы 421-423 дугаар байрны оршин суугчдын гомдлын дагуу  тухайн хотхоны нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгаж, нийт оршин суугчдын аюулгүй байдал, эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалттай танилцлаа. Зарим орон сууцны эд хөрөнгөд  хохирол учруулж болзошгүй хэд хэдэн зөрчилтэй байдал илэрсэн.

Иймд тухайн байрны оршин суугчдад зөрчлийг хэрхэн арилгах сууц өмчлөгчдийн холбоотойгоо хамтран ажиллах талаар заавар зөвлөмжийг өгч ажиллаа.

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО БАЙГУУЛЖ ГЭРЧИЛГЭЭ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Сууц өмчлөгчдийн холбоо байгуулж гэрчилгээ авахад бүрдүүлэх бичиг баримт:

  1. Өргөдөл (Баянзүрх Дүүргийн Хөгжлийн төвд хандсан)
  2. Хорооны засаг даргын дэмжсэн тодорхойлолт
  3. Орон сууц хүлээж авсан улсын комиссын актын хуулбар
  4. СӨХ байгуулсан тухай бүх гишүүдийн хурлын тэмдэглэл
  5. СӨХ байгуулсан тухай бүх гишүүдийн хурлын тогтоол
  6. Сууц өмчлөгчдийн холбооны дүрэм
  7. Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл /УЗ дарга, гүйцэтгэх захирлыг сонгосон/
  8. Удирдах зөвлөлийн хурлын тогтоол /УЗ дарга, гүйцэтгэх захирлыг томилсон/
  9. Хяналтын зөвлөлийн хурлын тэмдэглэл /ХЗ даргыг сонгосон/
  10. Хяналтын зөвлөлийн хурлын тогтоол /ХЗ даргыг томилсон/
  11. Удирдах зөвлөлийн гишүүдийн анкет /маягтаар/
  12. Хяналтын зөвлөлийн гишүүдийн анкет /маягтаар/
  13. Гүйцэтгэх захирлын анкет /маягтаар/
  14. Гүйцэтгэх захирлын мөрийн хөтөлбөр
  15. Удирдах зөвлөлийн даргатай гүйцэтгэх захирлын байгуулсан гэрээ
  16. СӨХ-ноос хийх ажлын төлөвлөгөө
  17. Хүлээн зөвшөөрсөн иргэдийн гарын үсэг(СӨХ-г дэмжсэн, нийт оршин суугчдын 50%-c дээш)
  18. Гэрчилгээний үнэ
  19. Материалуудаа зориулалтын хавтаст хийж СӨХ-ны оноосон нэр, хорооны дугаар бичих
  20. Орон сууцны зураг төсөл
  21. Орон сууцны фото зураг
  22. Тухайн СӨХ-г байгуулах бүх оршин суугчдын хурлыг фото зургаар баталгаажуулж хавсаргах
  23. СӨХ заавал ажлын контортой байх
  24. СӨХ-ны орлого, зарлагын тооцоолол
  25. Гэрчилгээн дээр бичигдэх албан ёсны хаяг /Хороо, гудамж, байрны №/
  26. СӨХ-ны дэлгэрэнгүй мэдээлэл бөглөж өгөх

Жич: Хурал хуулийн дагуу болж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор дүүрэг, хорооны төлөөллийг заавал хуралд оролцуулсан байх.

Дээрх материалуудыг тус бүр 2 хувь хийж, 1 хувийг СӨХ өөртөө хадгална.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 5 ДУГААР ХОРООНЫ “ӨРНӨЛТ” СӨХ ДЭЭР АЖИЛЛАЛАА.

Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн дарга Г.Мөнхчимэг “Түвшин тогтоох” ажлын хэсэг, шалгалтын бүрэлдэхүүн болон 5 дугаар хорооны засаг дарга Б.Өнөрбаяр нарын хамтаар  тухайн хороонд байрлах “Өрнөлт” СӨХ-ны хариуцсан 9а, 9б, 11  байранд оршин суугч иргэдийн санал хүсэлтийн дагуу газар дээр нь очиж шалган зааварчилж, үүсэж буй нөхцөл байдал, зөрчилтэй асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахад дараах зөрчил илэрсэн:

  1. СӨХ-ны Гүйцэтгэх захирлыг солих асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй.
  2. Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй.
  3. Нийт оршин суугч, гишүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах асуудалд хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаас оршин суугч 114 өрхийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүссэн.

Иймд 5 дугаар хорооны Иргэний танхимд “Ковид-19”-ийн журмыг баримтлан тус СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал Цэвэлмаа, иргэдийн төлөөллийг оролцуулан зөрчилтэй болон тулгамдаж буй асуудлыг нэг бүрчлэн ярилцаж цаашид Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8,  9 дүгээр заалтыг сайтар судалж үйл ажиллагааг явуулах, мөн удирдах зөвлөл нь 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллах талаар чиглэл өгөн ажиллаа.

Read more “БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 5 ДУГААР ХОРООНЫ “ӨРНӨЛТ” СӨХ ДЭЭР АЖИЛЛАЛАА.”

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ СОЛИГДОХОД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

1. СӨХ-ны гэрчилгээний эх хувь
2. Хорооны засаг даргын тодорхойлолт
3. Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл / тогтоол
4. Өмнөх гүйцэтгэх захирлын удирдах зөвлөлд хандсан ажлаас чөлөөлөхийг хүссэн өргөдөл
5. Шинээр сонгогдсон гүйцэтгэх захирлын мөрийн хөтөлбөр
6. Удирдах зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирлын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ
7. Гүйцэтгэх захирлын анкет/энд дарж татаж авна уу/

НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

Шинээр байгуулагдсан Сууц Өмчлөгчдийн холбоод:

  • Баянзүрх дүүргийн 5-р хорооны 57а, 57б байруудын оршин суугчид хуралдаж “Поларис-57” СӨХ байгуулагдаж гүйцэтгэх захирлаар Г. Саранцэцэг  томилогдов.
  • 22-р хорооны “Тэлмү” СӨХ байгуулагдаж гүйцэтгэх захирлаар Нямтуяа томилогдов.
  • 13-р хорооны 103А байрны бүх гишүүдийн хурлаар” Сайн Хөрш” СӨХ байгуулагдаж гүйцэтгэх захирлаар Д. Оюуныг томилсон.
  • 18-р хороо Эрин үе СӨХ шинээр байгуулагдсан.
  • 26-р хороо Шинэ саруул СӨХ шинээр байгуулагдсан.
  • 26-р хороо Эмералд СӨХ шинээр байгуулагдсан.
  • 26-р хороо Парк вилла СӨХ шинээр байгуулагдсан.

Гүйцэтгэх захирал солигдсон СӨХ-д:

  • 19-р хороо “Чандмань-39” СӨХ-ны гүйцэтгэх захирал Рэнцэндулам чөлөөлөгдөж Мягмарсүрэн томилогдов.
  • 16-р хороо “Амгалан хотхон” СӨХ-ны гүйцэтгэх захирал Манлайбаатар солигдож Б. Уранчимэг томилогдов.
  • 8-р хороо “Академи-48” СӨХ-ны гүйцэтгэх захирал Мөнхзул солигдож Дамба захирлаар томилогдон СӨХ-ны нэрийг шинэчлэн “Академи-96” нэрээр үйл ажиллагааг үрэгжүүлэхээр болов.
  • 3-р хороо “Өлзий” СӨХ
  • 26-р хороо “Мандала” СӨХ
  • 26-р хороо “Чухаг-2” СӨХ
  • 25-р хороо “Ирээдүй биднээс” СӨХ
  • 14-р хороо “Шинэ үе-5” СӨХ
  • 26-р хороо “Санни” СӨХ
  • 25-р хороо “Шинэ дөл” СӨХ
  • 15-р хороо “Хос ирээдүй” СӨХ
  • 25-р хороо “Чандмана-3” СӨХ
  • 14-р хороо “Гал голомт” СӨХ
  • 2-р хороо “Очир-1” СӨХ
  • 6-р хороо “Жи эс-13” СӨХ

Байр нэмж авсан СӨХ-д:

  • 14-р хороо “Сувдан сондор” СӨХ байр нэмж авсан.
  • 26-р хороо “Мандала” СӨХ байр нэмж авсан.