НЭГ. ЗОРИЛГО:
Хөгжлийг бүтээхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх
Ирээдүйг бүтээхэд иргэн бүрийн үүргийг сайжруулах зорилгоор хүүхэд багачуудад эрүүл ахуйн анхан шатны мэдлэг олгох, зөв дадлыг хэвшүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино.
ХОЁР. УРАЛДААНЫ БОЛЗОЛ
- Баянзүрх дүүргийн 6-12 насны хүүхэд багачуудын дунд зохион байгуулна.
- Бүтээлийн агуулга нь хүүхэд багачуудад хог хаягдлыг зориулалтын саванд ангилан ялгаж хаяхыг, эрүүл цэвэр орчинг өөрөө бүрдүүлэхийг, хүүхдийн зөв дадлаар дамжуулан насанд хүрэгчдэд нөлөөлөхийг тус тус уриалсан байна.
ГУРАВ. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Уралдаанд оролцогчид “СОЁЛТОЙ ИРГЭН-ГЭРЭЛТЭЙ ИРЭЭДҮЙ” сэдвийн хүрээнд А4 хэмжээтэй цаасан дээр өөрийн санаа бодлоо чөлөөтэй дүрслэн зурж (тосон будаг, усан будаг, өнгийн харандаа зэрэг зургийн бүх төрөл, хэрэгслээр) тус уралдаанд ирүүлэх.
- Уралдаанд оролцох бүтээл нь оюуны өмчийн аливаа зөрчилгүй байх
- Бүтээлийг цахим хаягаар ирүүлэхдээ зургийн нэр, зураачийн овог нэр, нас, сургуулийн болон гэрийн хаяг, холбогдох утасны дугаарыг тодорхой бичиж илгээх
ДӨРӨВ: БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
- Бүтээлийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ээс 05 дугаар сарын 20-ны өдрийн 18.00 цаг хүртэл bzdkhugjliintuv1@gmail.com цахим хаягаар хүлээн авна.
ТАВ: ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
- Бүтээлийг хүлээн авч нийтэд цацсанаас хойш оролцогчид өөрийн бүтээлд like, share цуглуулна. Шалгаруулалтын 50% нь уран бүтээлд олон нийтийн зүгээс өгсөн like, share-ийн тоог харгалзан үзнэ.
- Нийт онооны 50%-ийг мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн багийн саналаар шалгаруулна.
- Шалгарсан бүтээлийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн албан ёсны фейсбүүк хуудсаар олон нийтэд зарлан 06 дугаар сарын 01-нд үзэсгэлэн гаргаж, шагнал гардуулна.
ЗУРГАА: ШАГНАЛЫН САН
6–8 насны ангилал:
1-р байр 1 сурагч Өргөмжлөл, дурсгалын зүйл
2-р байр 2 сурагч Өргөмжлөл, дурсгалын зүйл
3-р байр 3 сурагч Өргөмжлөл, дурсгалын зүйл
Тусгай байр 4 сурагч Өргөмжлөл, дурсгалын зүйл
9-12 насны ангилал:
1-р байр 1 сурагч Өргөмжлөл, дурсгалын зүйл
2-р байр 2 сурагч Өргөмжлөл, дурсгалын зүйл
3-р байр 3 сурагч Өргөмжлөл, дурсгалын зүйл
Тусгай байр 4 сурагч Өргөмжлөл, дурсгалын зүйл
Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Баянзүрх Дүүргийн Хөгжлийн төвийн албан ёсны фейсбүүк хуудас, 9498-9474 дугаараас авна уу.






