Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Элизабет хотхоны бүх гишүүдийн хуралд “Хайс Прийд” ХХК-ийн төлөөлөл оршин суугчдын хүсэлтээр тус хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Түвшин оролцож хурлыг нээн хорооны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Хурлыг Монгол улсын “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн хүрээнд зохион байгуулж, ариутгал халдваргүйжуулалтыг хийж ажилласан.

Тус хуралд оршин суугчид нийтийн эзэмшлийн зам талбай, дундын өмчлөлийн эд хөрөнгөө эзэнжүүлэх, эрхээ хэрэгжүүлж сөх байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж бүх гишүүдийн хурлаар удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг ил тод, нээлттэй байдлаар сонгож бүх гишүүдийн хурал амжилттай болж өндөрлөлөө.


