Баянзүрх Дүүргийн Хөгжлийн Төвийн дарга Г.Мөнхчимэг 14 дүгээр хорооны “Грийн хаус” Сууц Өмчлөгчдийн Холбооны оршин суугчдын гаргасан санал хүсэлтийн дагуу тус хорооны Засаг дарга Б.Мөнхжаргал болон байцаагч Т.Энхсайхан нартай уулзлаа.
Тус холбооны хариуцан ажиллаж байгаа 76, 77, 78 дугаар байруудын дээвэр, гадна фасадны чанар муудаж ус нэвтэрсэн, цахилгаан шат нь хэвийн, тогтмол ажилладаггүй тул иргэдээс санал хүсэлт ирүүлсний дагуу цахилгаан шатны угсралтын үед гаргасан алдаа зөрчлийг тодруулан арилгуулах, хэвийн үйл ажиллагааг хангаж засвар, үйлчилгээг тогтмол хийж гүйцэтгэх шаардлагатай талаар албан бичгийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэв.


