Олон нийт хариуцсан алба

СӨХ-г бүртгэж гэрчилгээ олгох, гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулах, мэргэшил арга зүйн зөвөлгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ба биелэлтэд хяналт тавих.

Иргэдийн бүлгийг шинээр үүсгэх, өөрчлөн байгуулах, татан буулгах, хурлыг зарлан хуралдуулах, гэрчилгээ олгох, үйл ажиллагааг нь зохицуулах дүрэм, журмыг боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих, үүрэг чиглэл өгөх

БЗД-ийн хэмжээнд нийт 502 гаруй СӨХ-г зөвлөгөө мэдээллээр хангаж, нийтийн эзэмшлийн талбайд СӨХ, иргэдийн бүлгээс ирсэн хүсэлтийн дагуу хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх амралт спорт, тоглоомын талбайд тохижилт хийгдэж байна.